Д.Монголхүү: Украины асуудлаар Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийнэ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
60
legacy:mongolhuu/3563653465.jpg

МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Д.Монголхүү Украин-Оросын нөхцөл байдалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Орос Украины асуудал эхэлснээс хойш Монголын оюутнууд дайны бүсэд гацсан асуудал байна. Гадаад харилцааны сайд нь 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа гэж мэдээлж байгаа. Бид энэ асуудлыг тодруулахаар ГХЯ руу хэд хэдэн удаа очсон боловч үргэлж хаалттай хаалга мөргөж байсан. Албан ёсны бодит мэдээллийг л бид авахыг хүсэж байна.

Яамны ажилтнууд амралтын өдөр гээд яриад сууж байна. Гэтэл метроны буудал дээр манай оюутнуудын амь нас цаг, минутаар хэмжигдэж байна. Хамгийн ноцтой асуудал нь яах гэж ЭСЯ гэж байдаг юм бэ. Онцгой эрхийн дагуу мэдээлэл цуглуулаад тэр мэдээллийнхээ дагуу дүгнэлт хийгээд, иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулах үүрэгтэй. Энэ үүргийг нь биелүүлэхийн тулд Монголын ард түмэн татвар төлж тэднийг цалинжуулдаг.

Монголчууд бид аль нэг байр суурийг албан ёсоор илэрхийлэх ёстой. Тиймээс бид маргааш Сүхбаатарын талбайд цуглаж, иргэнийхээ хувьд тайвнаар байр сууриа илэрхийлнэ" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Сэтгэцийн гажигтай иймэрхүү хүмүүс олшроод байгаа юм биш биз? Тэгвэл нэн аюултай шүү.

  • З
    Зочин4 жил өмнө

    Ийм солиотой новшнуудыг барьж хориоч төрийн эсрэг гэмт хэрэг

  • J
    Jjj4 жил өмнө

    Ene neeree zavtai sda shu

  • J
    Jjj4 жил өмнө

    Ene neeree zavtai sda shu

  • И
    Иргэн4 жил өмнө

    ...Монголхүү минь ээ....Манай улс Орос улсаас шатахуун эрчим хүч уул уурхайн хэрэгцээт материал гэх мэт олон юм авч амьдардаг бас хийн хоолой дамжин өнгөрөх их ажил эхлэх гээд байдаг УБТЗ орос улсаас хамааралтай гэдгийг мэддэг үү? Чиний больчимгүй ажиллагаанаас болж дээрхи харьцаа тасарвал Монголд ямар хор хохирол учирч ард түмний амьдрал ахуйд ямар хүнд тусхыг мөрөн дээрхи бөндгөртөө нэг бодож үзээрэй дээ

    • Т
      Т4 жил өмнө

      Ёстой ёстой