Н.Анхбаяр: ОХУ-д манай улсын 5000 орчим иргэн байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:post/3.1/200504163745-05-russia-coronavirus-0501-exlarge-169.jpg

Украин, ОХУ-ын хооронд үүссэн сөргөлдөөний нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 23 иргэн Украин улсын Харьков хотод метроны буудалд хорогдож байна.

Тэгвэл АНУ-аас ОХУ-д байгаа иргэдээ татан авч байгаа талаар мэдээлэл гарч байна. Манай улс ОХУ-аас иргэдээ татах эсэх талаар ГХЯ-наас тодрууллаа. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "ОХУ-д манай улсын 5000 орчим иргэн байна. Иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллаж байна. Бүртгэлээ сайтар хийж байна" гэлээ.