БШУЯ: Ёс зүй, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой 577 захидал ирэв

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/228207106_888977525159099_6812745839432460491_n.jpg

Ёс зүйн жилийн хүрээнд "Сайдад и-мэйл бичээрэй" 14 хоногийн аяныг энэ оны хоёрдугаар 01-14-ний өдрүүдэд БШУЯ-аас зохион байгуулсан. Эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, оюутан сурагчдаас 1052 саналыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд ирүүлжээ. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байжээ.

Захидлыг ангилбал,

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт

Боловсролын удирдах ажилтны ёс зүй, хүний нөөц, байгууллагатай холбоотой

Багш, ажилтан – сурагч, оюутан - эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын үл ойлголцол

Суралцах орчны аюулгүй байдал

Тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний асран хамгаалагчдад тулгарч буй бэрхшээл

Сурах бичиг сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой

Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага гэсэн дэд хэсгүүдэд багцлав.

Захидлын

52 хувийг эцэг эх, асран хамгаалагч

28 хувийг салбарын багш, ажилтан

12 хувийг сурагч

8 хувийг оюутнууд ирүүлсэн байна.