ЭМЯ: 305 тохиолдол батлагдаж, хоёр иргэн нас баржээ

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:эрүүл мэнд яам.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 305 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 139 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 166 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан хоёр нас баралт бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 648

Хүндэвтэр – 1536

Хүнд - 204

Маш хүнд – 31 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 7695 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2419 иргэн байна.