Д.Гансүрэн: “No war” жагсаал нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:84 surguuli/274485261_508354030938985_6829744040361982514_n.jpg

“Хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс “Манжийн шар туг Монголын төв талбайг ороох ёсгүй" сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, өчигдөр төв талбайд "No war" жагсаал болсон. Тус хөдөлгөөнүүдээс "No war" жагсаалыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж байгаа аж.

"Хөх Монгол” бүлгэмийн дэд тэргүүн Д.Гансүрэн "Хоёр улсын дайны нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэн нэгнийг буруутгах гээгүй. Зөвхөн "No war" жагсаал нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн учраас хүч хэрэглэн далбааг нь булаасан. Тэдгээр залуусын бодлогогүй үйлдлээр Монгол орныг дүгнэх вий гэж сэрэмжилсэн.

Тус жагсаалтай зэрэгцэн МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдэлд маш ноцтой үгнүүд байсан. "Эрх чөлөөнд хайртай ард түмэн Украины ард түмэнтэй хамт" гэсэн гарчигтайгаар Украин улсын удирдлагуудад хандан мэдэгдэл хийсэн. "Бидний дунд ганц л улс бий" гэх мэтээр ярьсан. МУ-ын Ерөнхийлөгч байсан хүн улсыг төлөөлөн ингэж ярьж болохгүй.

Мөн шар далбааг Украин улсын далбаа гэж тайлбарлаж байсан. Үнэхээр дайныг хүсээгүй "No war" юм бол аль ч улсынх нь далбааг барих ёсгүй байсан" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ф
    Фак Гансvрэн

    Херенге оруулагчдыг дарамталж менге нэхдэг 2 гэмт хэрэгтэн Оросын элчин, Оросын гар хел Жэнкогийн зарц Нянбактерийн тушаалаар хэвлэлийн хурал хийж гэнэ. Хэвлэлийн хурал хийхэд ереений тvрээс нь 250000 тег. Оросын элчин менгийг нь телее юу. Энэ 2 хулгайч бусдын тугийг бvлэглэн дээрэмдэж бусдыг зодсоноо хvлээн зевшеерч. Энэ 2-ыг барьж шийтгэлийг нь егеечээ! Эдгээр гэмт хэрэгтэнд хэвлэлийн хурал хийх эрхийг нь егсен ардчиллын алтан хараацай Элбэгдоржид vг хэлэхгvй байхыг энэ 2 хэрэгтэн заах эрхгvй!