Д.Сумъяабазар: Замын хураамжийг нэмэхээс өөр аргагүй

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
30
legacy:Sumyabazar/su.jpg

Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах гэж буй талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Буруу рультэй машиныг хориглоно гэх мэдээлэл байгаа?

-Буруу рультэй машиныг хориглох эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нийслэлийн зүгээс Хотын дарга санал оруулна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай бол УИХ руу орно. Ганцхан буруу рультэй машин хориглоод түгжрэл буурахгүй. Цогцоор нь шийдэх асуудал. Түгжрэл яриад шууд түгжрэл буурахгүй. Хүрээлэн байгаа орчны асуудал байна. Манай хот стандартгүй явуулж ирсэн. Хот шийдвэрээ НИТХ-ын чуулганаар гаргана.

Хүний өмчтэй холбоотой асуудал учир хугацаа өгнө.

-Та түгжрэл бууруулахын тулд гашуун арга хэмжээ авна гэсэн. Яг ямар арга хэмжээ вэ. Татвар тавих уу?

-Цогц шийдэл. УИХ, Засгийн газар, Нийслэлийн түвшинд ярьж байж шийдэх зүйл. Нэлээн их хүч орно. Замын хураамжийг нэмэхээс өөр аргагүй.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Tvgjirch zossonii tuluu zamiin tulbur nemxvv xytsvaa xiij bga yum bhgv tatvar torgyyli l yarina novshnyyd arai dendej bn shvv

  • З
    Зочин

    Tvgjirch zossonii tuluu zamiin tulbur nemxvv xytsvaa xiij bga yum bhgv tatvar torgyyli l yarina novshnyyd arai dendej bn shvv

  • И
    Иргэн

    Иргэн баян бол улс баян гэж худлаал юм байна хотод баячууд болон олгиорих амьдрана гээл хууль гарагчих . Гуйлагчингууд жалганд хотоос хол амьдраг ....