Б.Амарсанаа: Б.Ариунзаяаг сургуулиас хасах саналаа МУИС-ийн захиргаанд хүргүүлж байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
30
legacy:muis/1.jpg

Бусдын дээр кофе асгасан МУИС-ийн Хуулийн ангийн оюутан Б.Ариунзаяагийн асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ асуудлыг бид өчигдөр мэдэж, бодит эсэхийг судалсан. Ингээд асуудлыг ул суурьтай авч хэлэлцсэн. Ингээд тухайн оюутныг Хууль зүйн сургуулиас хасах саналаа МУИС-ийн захиргаанд хүргүүлж байна. Түүний үйлдэл хүмүүнлэг ёсны наад захын харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн асуудал. Тиймээс МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналаа хүргүүлж байна. Мэргэжлийн удирдлагын хичээл ордог байсан. Энэ хичээлээ сэргээн оруулах талаар ярилцлаа. Цаашдаа оюутнуудаа сонгон шалгаруулж, элсүүлэхдээ юуг нь анхаарах вэ гэдгээ бас ярилцсан. Мөн тухайн оюутан руу холбогдохыг хичээсэн. Гэвч утсаа аваагүй. Сошиалаар маш их дайралт ирж байгаа учир утсаа аваагүй байж магад. Тиймээс утсаар нь болон оюутны мэйл, элсэн суралцахдаа бүртгүүлсэн мэйл хаяг руу нь явуулсан. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2022/03/05

    энэ охин яагаачгүй 4 охин баньд өөрсдөө түрүүлж сэжүүрийг нь тавьсан бүх болсон явдлыг бичлэгээр нь харуул оронд нь элбэгдоржийг шалган байцаагаачээ чадахгүй байж энэ ганц нэг охиныг ямар муухай гүтгэж байнаа МУИСийн шийдвэр бол буруу ер нь МУИСийг хөдөө явуул замын төгжрөл ч арилна

  • З
    Зочин2022/03/03

    Энэ муухай охиныг сургуулиаас хөө Энэ муухай МУИС-ийг хотоос гарга

  • З
    зочин2022/03/03

    сайн хүний нэрийг 3 худалдана гэдэг шиг академич Нарангэрэл багшийг ийм муухай хэл амны юманд урдаа барих нь буруу шүү дээ нэг оюутны асуудал нэг гэлтгүй МУИС-ийн бодит төрх царай ийм л болсон байна гэж харагдаж байна