Хөвсгөл далай цөмөрч “Автобус“ орсон осол гарлаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
10
legacy:84 surguuli/275084954_911717402833871_8201520169261852003_n.jpg

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр энэ удаа 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.Мөсний баяр энэ сарын 3,4-нд болж байгаа юм.

"Хөх сувд" мөсний баяр болж буй Хатгал тосгонд Хөвсгөл далайгаас 5 км-ын зайд мөс цөмөрч, автобус орсон осол гарлаа.

Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар "Энэ жил далай дээр ямар нэг авто хөдөлгөөн хийгдээгүй. Хориглох тэмдэг байршуулсан байсан хэдий ч тэмдгийг аваад хөдөлгөөнд оролцсон байсан" гэлээ.

Автобусанд зорчиж явсан иргэдийг аюулгүй гаргасан бөгөөд одоогоор автобусыг татан авахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.