Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 232 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас барлаа
00

Гэрэл зургийг mpa.mn
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 232 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 95 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 137 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нэг нас баралт бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн – 492
Хүндэвтэр – 1250
Хүнд - 168
Маш хүнд – 25 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 6262 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1935 иргэн байна.



