ЭМЯ: 264 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй

COVID-19
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/1 (26).jpg

Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 264 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 132 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 132 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 523

Хүндэвтэр – 1127

Хүнд - 169

Маш хүнд – 21 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 5772 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2101 иргэн байна.