ЕБС-ийн 352, цэцэрлэгийн 133 хүүхэд коронавирусийн  халдвар авчээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:surguuli/240931529_856337438604060_5824421701357610739_n.jpg

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болж өндөрлөв. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын нийт ирц 96,3 хувьтай буюу харьцангуй өндөр байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн өнгөрсөн долоо хоногт ЕБС-ийн 352 , цэцэрлэгийн 133 хүүхэд коронавирусийн халдвар авчээ. Иймд амны хаалт, гар ариутгал, хувийн ариун цэврийг үргэлжлүүлэн сахиж хэвшицгээхийг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.