Жүжигчин Г.Ундармаад МУГЗ цол хүртээнэ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:5 Шар/1 (39).jpg

Найруулагч, жүжигчин Г.Ундармаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаахаар болжээ. Энэ тухай жүжигчин М.Баярмагнай "Баянхонгор аймгийн тэр тусмаа манай сумаас/Баянбулаг/ Г.Ундармаа найздаа, эгчдээ УГЗ Цолоор энгэрээ мялааж байгаад баяр хүргэе" хэмээжээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж 11:30 болон 13:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулах юм.