Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 161 тохиолдол бүртгэгджээ
00

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 161 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 114 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 47 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн – 306
Хүндэвтэр – 853
Хүнд - 130
Маш хүнд – 19 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4652 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2104 иргэн байна.



