Ерөнхийлөгчтэй ойлголцсон тул “ДАВХАР ДЭЭЛ“-ийг энэ ХАВАР ШИЙДЭХЭЭР ТОХИРЧЭЭ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 59 сек
450
legacy:Zasag Oyun-Erdene/Oyuk-1.jpg

Ардын намын ойрын хэдэн жилийн улс төр энэ хаврын чуулганаас ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа өөрчилж, гишүүдэд “давхар дээл” өмсгөх үү. Эсвэл өөрийнхөө хамаг бодлого, улс төрөө чуулганы танхимд унагах уу гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийднэ. Уг нь тооцоо ёсоор өнгөрсөн нэгдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлтөө Цэцийн тусламжтайгаар хийх байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нараас шалтгаалж төлөвлөгөө нурсан.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй эрхмүүд ойлголцсон байна. Тэд өнгөрсөн хоёр сарын хугацаанд тохиролцож чадахгүй байсан асуудлуудаа нэг тийш цэгцэлж, энэ удаагийн хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулахаар болсон гэнэ. Харин өөрчлөх хувилбараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх бус гишүүд хууль санаачлах байдлаар шийдэхээр тохирчээ. Уг хувилбар нь өнгөрсөн намрын чуулган завсарлахтай зэрэгцэж МАН дотор яригдаж байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэдний тооцож буйгаар ирэх дөрөвдүгээр сараас “давхар дээл”-тэй холбоотой Үндсэн хуулиа өөрчлөх ажлаа эхлүүлнэ. Улмаар хэлэлцүүлэх, батлах үйл явцаа 5, 6 дугаар сардаа багтааж хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг эх сурвалж онцоллоо. Ингээд нэгэнт өөрчилсөн Үндсэн хуулийнхаа хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмаас урьтаж шинэ сайдуудаа томилж, дараагийн Засгийн газар бүрдэх гэнэ.

Ерөнхий сайд болон гишүүд талын тооцоолол нэг иймэрхүү байдлаар гарч, ерөнхий тохироондоо хүрчээ. Мөн Ерөнхийлөгчтэй ойлголцсон гэдэг бол том алхам юм.

Ер нь хүссэн хүсээгүй “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж, Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр сонголт Ардын намд үлдээгүй. Улс төр бол хуваарилалт дээр явагддаг багийн “тоглоом”. Гэтэл Ерөнхий сайд хүний хийсэн хуваарилалт, бусдын баг дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажиллалаа. Ялангуяа чадамжгүй “дан дээлтэй” сайдууд нь мөн олон удаа чихнээс нь хонх уясан. Тиймээс улс төрийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж гишүүдтэйгээ ойлголцсон байдаг.

Хэрвээ Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй өнгөрсөн хоёр сар шиг ээ мунгинавал эцсийн мөчид Ерөнхий сайд өөрөө хүнд байдалд орно. Шинээр байгуулсан хоёр яамнаас нь эхлээд засгийн бүх ажил зогсонги, хүлээлтийн байдалд орж байна. Тэр гишүүдээ муривал Засгийн газраас оруулж буй хуулийн төслүүд, бодлогын асуудлуудыг гишүүд Их хурал дээр өлхөн унагана. “Шинэ сэргэлтийн бодлого”-оос эхлээд маш олон хууль парламент руу энэ хавар орох гэж байна. Мөн нөгөө талд нь ил далдаар явах “виз”-ээ даруулсан сайдууд нь ч ажлаа хийхгүй, асуудлаас зугтана.

Тэгвэл “давхар дээл”-ээ зөвшөөрүүлээд хоёроос дээш сонгогдсон, байнгын хорооны дарга хийгээд үзчихсэн туршлагатай гишүүдээр танхимаа бүрдүүлчихвэл Л.Оюун-Эрдэнийн шинэ засаг өнгөрсөн хугацаанд бараг байгаагүй хамгийн хүчтэй, “бяртай” Засгийн газар болно. Мэдээж сайдад яригдаж байсан нөхдүүдээс Хөгжлийн банкны асуудалд холбогдсон этгээдүүд автоматаар хасагдах байх. Үүнийгээ ч тооцсон учраас өнгөрсөн хоёр сарын турш Хөгжлийн банкаар Ардын намынхан хачин улс төр хийлээ шүү дээ.

Харин Ерөнхийлөгчийн хувьд “давхар дээл”-ийг гацаасан чигтээ бариад байх утгагүй. Сүүлдээ гишүүд нь хүртэл уг үйлдэлд дургүйцэж эхлээд байгаа. Мөн үхэх үү, сэхэх үү гэдэг сонголтын өмнө байгаа Ерөнхий сайд тэргүүтэй залуучуудтай хамаагүй ингэж “дайтах” нь тохиромжгүй бөгөөд эрсдэлтэй. Тиймээс чагталж суусныхаа хариуд шинэ танхимд өөрийн квотоо нэмэх, сайдад явуулах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхгүйгээр оруулах зэрэг боломжуудыг хүртэж, ойлголцох нь түүнд ашигтай.

Ийнхүү Ардын намынхан Үндсэн хуулиа өөрчлөх гэж багагүй бужигнаж энэ хаврыг үдэх бололтой. Мэдээж үлгэр үргэлж сайхан төгсдөггүй тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгч “татарууд” гарч ирэх нь ойлгомжтой. Тэдний жагсаалтыг эхэнд Хэрэг эрхлэхийн дарга, сандал суудлаасаа салахгүй гэдэгтээ итгэсэн “дан дээлтэй” сайдуудын лобби бүлэг бичигдэх нь гарцаагүй. Гэхдээ нэгэнт дээгүүрээ тохирсон ажиллагаанд доогуур нь түжгэнээд нөлөөлөхгүй л болов уу даа.

Г.Лхагвадорж

Хуваалцах:450

СЭТГЭГДЭЛ (45)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Монголоороо зөв ярьж бичиж байцгаа. Давхар дээл гэж монгол хэлэнд байдаггүй. Мөн сайд болох гээд байгаа тэнэг монголчууд заваан монгол улс төрийг ойлгоогүй, төрийн алба булаацалдахаа больцгоо!

  • З
    зоч

    Нямдорж байгаа цагт бүтэхгүй тэр сайд л хийхгүй бол унагаах гээд зовооно оо

  • Н
    Н

    ҮНДСЭН ХУУЛЬ гэдэг чинь тэгээд монгол улсын нийт ард иргэдэд хэрэгтэй биш, албан тушаалтнууд суудлаа наймаалцах "бичиг" төдий юм болж хувирах болчих бололтойдог шүү

  • З
    Зочин

    Ажил унагсан, чадваргүй дан дээлтнүүдээсээ үтэр түргэн салаарай. Ачаа бараагаа цаг тухайд нь татаж авч чадаж байсан бол манай эдийн засаг ингэж уналтын байдалд орохгүй байсан. Бараа товарын үнийн өсөлт арчаагүй сайдаас ганц болсон шүү.

  • З
    Зочин

    Ажил унагсан, чадваргүй дан дээлтнүүдээсээ үтэр түргэн салаарай. Ачаа бараагаа цаг тухайд нь татаж авч чадаж байсан бол манай эдийн засаг ингэж уналтын байдалд орохгүй байсан. Бараа товарын үнийн өсөлт арчаагүй сайдаас ганц болсон шүү.

  • Б
    Бөх сонирхогч

    Тэр дээр тэврэлдэж байгаа зурган дээрх чинь эсвэл тосгуулж хавирах , үгүй бол зайлж бусгах гээд бна шүү

  • З
    Зочин

    УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад давхар дээл, Үндсэн хуулийн өөрчлөлт гэж байхгүй л байна лээ. Худлаа зүйл бичиж, өдөөн хатгалга хийхээ болио Лхагвадоржоо.

  • З
    Зочин

    Новшнууд юм даа. Улс эх орон ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй. Дан алба тушаал өөрсдийн эрх ашгийн төлөө хулгайчууд.

  • З
    Зочин

    Сүүлийн хэдэн жил дандаа давхар дээл ярих юмаа . Нэг бол тайлаад л, нэг бол өмсөөд л . Өөр хийх ажил байхгүй юмуу

  • З
    Зочин

    Мөнхбатаас нөгөө давхарлаж өмсдөг олон дээлүүд чинь байгаа юу.Түрээсээр авч талбай дээр жагсая.1700 ширхэг нэгтийн дэвсгэртээ 2876 ш болгоод өгчих арга чарга байна .Надад угаасаа 1 доллар л байна.ПАРЛАМЕНТ НЬ ЗАСАГТАЙГАА НЭГ ӨВӨР ТҮРИЙНД ОРОХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ.ТЭГВЭЛ Ч САНГУУД БАНКНУУДЫГ ИДДЭГ ЯВДАЛ БАРИГДАХГҮЙ БОЛНО ШҮҮ.ЗӨВ ШИЙДЭЛ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА.ТӨСӨВ САНХҮҮГИЙН НЬ БАТЛАЖ ,ЗАХИРАН ЗАРЦУУЛАХАД ХЯНАЛТ ТАВЬДАГ ГАЗАР НЬ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛТАЙГАА НИЙЛНЭ ГЭХЭЭР ОЙЛГОХГҮЙ ЮМ.ТА НАР Ч ТЭГЭЖ ЯРИАД БАЙСАН.БИ Ч БА ТЭГЭЖ БОДОЖ БАЙНА

  • З
    Зочин

    Мөнхбатаас нөгөө давхарлаж өмсдөг олон дээлүүд чинь байгаа юу.Түрээсээр авч талбай дээр жагсая.1700 ширхэг нэгтийн дэвсгэртээ 2876 ш болгоод өгчих арга чарга байна .Надад угаасаа 1 доллар л байна.ПАРЛАМЕНТ НЬ ЗАСАГТАЙГАА НЭГ ӨВӨР ТҮРИЙНД ОРОХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ.ТЭГВЭЛ Ч САНГУУД БАНКНУУДЫГ ИДДЭГ ЯВДАЛ БАРИГДАХГҮЙ БОЛНО ШҮҮ.ЗӨВ ШИЙДЭЛ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА.

  • И
    иргэн

    Женко бол их хаяаа муутай хүн дэ

  • З
    Зочин

    Хурдан шийдээд хийвэл хийх хэрэгтэй шуу дээ бас л яриад эхэллээ гэхдээ давхар дээл бол хэрэггуй дээ харин шоу хийдэх халтар тавинбэх энхболд ендон номин нямдорж нарыг бол солих хэрэгтэй

  • З
    Зочин

    Хурдан шийдээд хийвэл хийх хэрэгтэй шуу дээ бас л яриад эхэллээ гэхдээ давхар дээл бол хэрэггуй дээ харин шоу хийдэх халтар тавинбэх энхболд ендон номин нямдорж нарыг бол солих хэрэгтэй

  • З
    ЗОЧИН

    ДАВХАР ДЭЭЛ ГЭЭД ЯМАРЧ ИХ БИЧДЭГ ЮМ. ЭНЭ ЧИНЬ ТЭРГҮҮН ЗЭРГИЙН АСУУДАЛ ЮМ УУ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН НӨХЦӨЛД. ХЭДЭН САЙД Л СОЛИГДООД БАЙХ БАЙДГААРАА Л БАЙНА БИЗ. ТЭР САЙД БОЛОХ ХҮМҮҮСТ ХАМААТАЙ АРД ОЛОНД ПАДЛИЙ Ч АЛГА. ЯМАР БАЙСАН ЯГ ТИЙМЭЭРЭЭ Л БАЙНА. ГАЛАВ ЮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА АЯТАЙ Л БИЧЭЭД БАЙХ ЮМ. ХОЁР ХӨРШӨӨС ХҮНСЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ ӨБӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХГҮЙ ДЭЭ САНАА ЗОВООЧ СЭТГҮҮЛЧДЭЭ. ИЙМ ЮМ БИЧИХЭЭР МӨНГӨ ӨГӨХГҮЙ БАЙНА УУ?

  • З
    ЗОЧИН

    ДАВХАР ДЭЭЛ ГЭЭД ЯМАРЧ ИХ БИЧДЭГ ЮМ. ЭНЭ ЧИНЬ ТЭРГҮҮН ЗЭРГИЙН АСУУДАЛ ЮМ УУ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН НӨХЦӨЛД. ХЭДЭН САЙД Л СОЛИГДООД БАЙХ БАЙДГААРАА Л БАЙНА БИЗ. ТЭР САЙД БОЛОХ ХҮМҮҮСТ ХАМААТАЙ АРД ОЛОНД ПАДЛИЙ Ч АЛГА. ЯМАР БАЙСАН ЯГ ТИЙМЭЭРЭЭ Л БАЙНА. ГАЛАВ ЮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА АЯТАЙ Л БИЧЭЭД БАЙХ ЮМ. ХОЁР ХӨРШӨӨС ХҮНСЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ ӨБӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХГҮЙ ДЭЭ САНАА ЗОВООЧ СЭТГҮҮЛЧДЭЭ. ИЙМ ЮМ БИЧИХЭЭР МӨНГӨ ӨГӨХГҮЙ БАЙНА УУ?

  • З
    Зочин

    Их хурлын гишууд давхар дээл омсох нь буруу шуу дээ урьд нь ажиллаад юу ч хийж чадаагуй шуу дээ

  • Ш
    шударга иргэн

    юмны үнээ хараачээ цалингаа нэмээчээ яг л хоосон хонох гээд бнаа

  • З
    Зочин

    дэмий л гэж боддог шдэ

  • З
    Зочин

    дэмий л гэж боддог шдэ

  • И
    Иргэн

    Хүрэлүх+баттулга+ . Оюунэрдэнэ= шинэчлэгдсэн MAHAH очиж очиж жэнко б спортын зөвлөх өөр ззөвлөх хийх хүн алга уубсан ч их AXAA хамгаалалтанд авч бга хэлбэр нь энэ үү энийгчин жинхэнэ хуйвалдаан хор найруулга гэдэг юмаа

  • Z
    zochin

    medleggui chadvargui khulgaich tsarailsan ta nar shig malnuudad dan bsan davkhar baisan yag adilhan

  • Ц
    Цогзолмаа

    Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтлээ. Наад эргүү Энхболдоо зайлуулж үз Оюук минь. Газар хүүхэд хэвтүүлдэггшй болсон байсан. Энэний үёд тх юм үзэх нь. Устсан байсан хүүхдийн менингит хүртэл хүртэл. Хүүхэд маш амархан үхдэг өвчин

  • З
    Зочин

    ШААХГУЙ ШУУ МУУ 60 ТЭРБУМЧДАА МИЕЭ ХУЖАА МЕНХБАТ БЯМБАЦОГТ ГЭЭД ХЭДЭН ЛАЛРЫН ТИПУУДИЙН ЗАХИАЛГА ЯВАГДЖИЙНАА

  • З
    Зочин

    Давхар дээлээр хурдан шиг сайдуудуу сольсон нь зөв

  • З
    Зочин

    Хурдан шиг сайдууддаа оорчлоод шинэчлээд хурдан шийдэх хэрэгтэй нэхдээ бугд их хурлын гишууд сайд болно гэвэл тэр буруу шуу дээ тожорхой хувьд нь сайдыг хийлгэж болно

  • И
    Иргэн

    Одоо цагт төрийн албан хаагчид нь янхнууд, гуйлгачид ба оркууд бүгд болжээ.

  • З
    Зочин

    ан ман адилдаа адил болох юм шив.

  • Р
    Роозон

    Оюуэрдэнэ чадал чадваргүй байж өөрөө далд орвол Монголын хөгжил ганц жилийн өмнө ч болсон хөдлөнө

  • З
    Зас

    Засгаа хурдан байгуул, 2 сайдаа томил

  • Е
    ЕРӨНХИЙ САЙД ЗӨВ БАЙНА

    ЕРӨНХИЙ САЙДЫН ИНГЭЖ ХӨДӨЛЖ БАЙГААГ НЬ ДЭМЖИЖ БАЙНА.ОДОО МАН-С НЯМДОРЖ САЙДЫГ ТЭТГЭВЭР ЭСВЭЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР 6 ЖИЛ СУУЛГАХ 2 ЗАМ Л БАЙНА УГ НЬ НАМДАА БОЛОН ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛАГАД ИХ,ЮМ ХИЙСЭН, НААД ЗАХ НЬ ЦАГДААГИЙН ХЭСГҮҮД ШИНЭ БАЙР МАШИН ТЭРЭГ УАЛИН МӨНГӨ ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН ГЭЭД АЖИЛ ХИЙСЭН ХАРИН ОДОО БОЛ НЭР ЦЭВЭР БАЙГАА ДЭЭРЭЭ ҮХ ЦЭЦДЭЭ ОЧВОЛ ӨӨРТ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ӨНӨӨДӨР НИЙГЭМ ХҮЛЭЭЖ АВАХ НЬ БАГАСАЖ БАЙНА ДАА НААД ЗАЛУУЧУУДДАА ШАВАР БОЛООД ХЭРЭГГҮЙ БАЙХАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Г
    Гүүд

    Улс төрд ийм юм болохын биз дээ

  • И
    иргэн

    Давхар дээл шиг хэрэгггүй юм алга даа

  • И
    иргэн

    Давхар дээл шиг хэрэгггүй юм алга даа

  • И
    иргэн

    Давхар дээл шиг хэрэгггүй юм алга даа

  • И
    иргэн

    Бүрэн эрхээ бүтэн дуусгачих ЗГ алга уу

  • И
    иргэн

    Бүрэн эрхээ бүтэн дуусгачих ЗГ алга уу

  • Q
    qзом

    Давхар дээлээ тайлж хаянауу хэрэггүй

  • И
    иргэн

    Давхар дээл гэдэг үгээ гээх цаг ирсэн.Хамгийн гол нь Монгол улсаа гэсэн сэтгэлтэй төрийнхөө сан хөрөнгийг өсгөж үржүүлэх чадалтай өөрийнхөө ашиг сонирхолыг 2-т тавьж чаддаг хүн л төрийг удирдана, Ийм хүн хэдэнч ажлыг хийж чадаж байвал түүнийг заавал гоочилж муулж байдагаа болье хүмүүсээ. Бид ч гэсэн гишүүн сайд болж болно.Болчихоор бас л энэ гишүүд сайд шиг муулаад байвал ямар байх бэ үүнийг бодоод үзээрэй байнга шүүмжилж муу талын байнга эрж хайдаг хэвлэлийнхтэй нэгдэж байдаг хэсэг бүлэг хүмүүсэд хэлэхэд.

  • Ш
    шийддэг сонгогч

    харж л байя, хэт их бяр нэг л өдөр л алга болдог, хэтийг харсан шийдвэр ашиг тусыг арвин авчирдаг

  • Z
    zochin

    yamar ch chadvargui malnuudad dan davkhar yamar khamaa bnaa erguu malnuud

  • З
    Зочин

    За тэгээд Ардын ч бай Ардчилсан ч бай нэг тэрэгний 2 дугуй юм байна даа Яалаа Ардын намынхан ДАВХАР ДЭЭЛ баабаа гээд талбай дээр жагсаж байсан нь

  • З
    зочин

    давхар дээлтэй байж үзсэн байж дахиад алдаагаа давтвал иргэд дургүйцнэ шүү

  • З
    Зөөз

    Ийм юм болох гэж байгаан биз дээ

  • Н
    Нэрээ бичнэ үү

    Мэнгэт одоо болно шдээ