ОХУ-д “visa”, “master” карт ашиглах боломжгүй боллоо

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2233377/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Гэрэл зургийг mpa.mn

"Visa international", "MasterCard" зэрэг олон улсын төлбөрийн систем ОХУ-ын зах зээлээс гарч байгаагаа мэдэгдлээ. Тиймээс манай улсын банкнуудын гаргасан олон улсын эрхтэй visa, master картууд хойд хөршид ашиглагдах боломжгүй болж байна.

Тодруулбал, ОХУ-д сурч, амьдарч, зорчиж буй иргэд тус улсын нутаг дэвсгэрт дээрх картуудыг ашиглах боломжгүй байна. Мөн Монголоос мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ, бусад орны арилжааны банкуудад хандан төлбөрийн системд суурилсан карт захиалан авах боломжтой юм.