Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: Шинээр 120 тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ
00

Гэрэл зургийг mpa.mn
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 120 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 70 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 50 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нэг хүн нас баржээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн – 296
Хүндэвтэр – 713
Хүнд - 133
Маш хүнд – 12 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4290 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1154 иргэн байна.



