МИАТ маргаашаас УБ-Франкфурт-УБ чиглэлд зогсолтгүй шууд нислэг үйлдэнэ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:miat.jpg

МИАТ ТӨХК нь энэ сарын 12-н буюу маргаашаас эхлэн Улаанбаатар - Франкфурт - Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо. Ингэхдээ алслалт өндөртэй В767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нислэг үйлдэх юм байна.

Сануулахад, Улаанбаатар – Москва – Франкфурт – Москва – Улаанбаатар чиглэлд нислэг үйлддэг байсан бол ОХУ, Украины сөргөлдөөнөөс зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт оруулж, Улаанбаатар – Бишкек – Истанбул – Франкфурт – Истанбул – Бишкек – Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Харин маргаашаас Улаанбаатар - Франкфурт - Улаанбаатар чиглэлд зогсолтгүй шууд нислэг үйлдэхээр болжээ.