ЭМЯ: 175 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

COVID-19
Deegii
Унших: 1 мин
00
legacy:эрүүл мэнд яам.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 175 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 96 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 79 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 229

Хүндэвтэр – 622

Хүнд - 102

Маш хүнд – 9 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3709 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 962 иргэн байна.