Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: Шинээр 94 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
00

Гэрэл зургийг mpa.mn
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 94 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 68 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 26 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн – 222
Хүндэвтэр – 609
Хүнд - 105
Маш хүнд – 10 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3466 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 946 иргэн байна.



