Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Гадаадаас ирж буй иргэдээс ПСР болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй
00

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар энэ оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэх иргэдээс ПСР болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй. Тодруулбал, гадаадаас ирэх иргэдэд дараах заалтууд хамаатна. Үүнд:
Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөнө,
Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй,
Ямар нэгэн хорио тусгаарлалтад орохгүй,
Монголд улсад орж ирсний дараа хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавигдахгүй,
Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулах болон ковидын эмчилгээ хийх боломжтой.



