“Нэр дэвшигч Ж.Батсуурийг дэнчингийн мөнгөө өгөөгүй гэж гомдол гаргасан Х.Баттулгын менежерт хариу өгсөн“

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:AN/Screen Shot 2022-03-14 at 18.46.08.png

АН-ын даргын сунгаатай холбоотойгоор АН-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, "АН-ын дотоод сонгуулийн хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. АН-ын даргын сонгуульд Ж.Батсуурь, Х.Баттулга нар материалаа өгсөн. Улмаар Ж.Батсуурь, Х.Баттулга нарын материалыг хянаж үзээд албан ёсоор бүртгэж авсан. Сонгуулийн сурталчилгаа гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ" гэсэн юм. Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Нэр дэвшигч Ж.Батсуурийг дэнчингийн мөнгөө байрлуулаагүй гэх мэдээлэл байна лээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Нэр дэвшигч Х.Баттулгын менежерээс өргөдөл ирүүлсэн. Уг өргөдлийг дотоод сонгуулийн хяналтын хорооноос хэлэлцэн шийдвэрлээд албан бичгээр менежерүүдэд хариу өгсөн.