Маргааш УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/Chuulgan haalga.jpg

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ долоо хоногт нээлтээ хийсэн. Ирэх долоо хоногт хуваарийн дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар "Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" болон "зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг" зогсоох зэрэг зургаан асуудал хэлэлцэхээр байна.

Тэгвэл УИХ дахь Монгол Ардын намын бүлэг болон Ардчилсан намын бүлэг эдгээр хуулийн төслүүдтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж бүлгээс тодорхой санал дүгнэлтүүдийг гаргана.

Намын бүлгүүдийн хуралдаан маргааш 10 цагаас Жанжин Сүхбаатар танхим болон Эзэн чингис хаан танхимуудад болно.