ЭМЯ: Халдварын 39 тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:pcr shinjilgeenii tseg/242386584_6006082296133317_5242246535746200092_n.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 39 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 21 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 18 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 139

Хүндэвтэр – 352

Хүнд - 68

Маш хүнд – 14 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 1895 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 573 иргэн байна.