Ж.Бат-Эрдэнэ: Монголбанкныхан Ерөнхийлөгчөө олж ир, гар

Улс төр
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Bat-ErdeneJ gishuun/MPA_3231.jpg

Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байна. Сонсголд Хөгжлийн банкны удирдлагууд, УИХ-ын гишүүд, ТББ, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцож байна.

Уг сонсголд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн огт ирээгүй. Түүнийг ордны өөр танхимд семинартай байгаа хэмээн мэдэгдсэн ч дундуур нь нэг ч орж ирэхгүй байгаад сонсголыг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бухимдлаа. Тэрбээр "Монголбанкныхан яв яв, Ерөнхийлөгчөө олоод ир, яв гар" хэмээн бухимдав.