Б.Баттөмөр: 36 компани 1 их наяд 69 тэрбум төгрөг олно гэж ирээдүйд олох орлогоо барьцаалж зээл авсан байна

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Battumur gishuun/MPA_3215.jpg

Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтын талаарх УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б. Баттөмөр дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Хөгжлийн банк зээл олгоход 3 их наяд 481 тэрбум төгрөг байсан. 2021 оны арванхоёрдугаар сард уг мөнгө 2 их наяд болж буурсан байна. Барьцаа хөрөнгийг үнэлсэн байдлаар 2 их наяд 347 тэрбум болгож нэмэгдүүлсэн.

Ирээдүйд бий болох бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр 36 ААН зээл авсан байгаа юм. 1 их наяд 69 тэрбум 49 сая төгрөг олно гэж зээл авсан байгаа юм" гэв.