Дарга “НЭМЭХ“-ийн өмнө...

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 7 сек
310
legacy:Battulga Erunhiiluch/бө.jpg

Гэрэл зургийг mpa.mn /Edited by UBN.mn/

Ардчилсан нам 2024 оны сонгуульд бүтэн орохгүй нь ойлгомжтой болов. Тэдний эвлэж нэгдэх, өрсөлдөгчийн хэмжээнд очихыг МАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй болохоо Х.Баттулгын тавьж буй “жүжиг”-ийг тарааж харууллаа.

Тодруулбал, С.Эрдэнийн гаргасан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авав. Яаж ч эрүүлээр харахыг хүссэн энэ бол МАН-ын шидсэн “чулуу”. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын хийж буй намаа авах процессыг барианы өмнө таслан зогсоож буй үйлдэл юм. Одоо С.Эрдэнэ Ардчилсан намын хууль ёсны даргыг тодруулж, тамгаа дарна. Х.Баттулга сунгаагаа хийж Ж.Батсуурийгаа “хэвтүүлсэн” ч түүнд тамга дарж өгөхгүй. Ер нь Ардчилсан намын хууль ёсны эрх эхнээсээ л С.Эрдэнэд байсан. Ардын намынхан л будлиулаад байснаас биш. Тиймээс л 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ өөрийгөө дэвшүүлж байв. Үүний ч гэсэн улс төрийн хүрээнийхэн “Ардын намынхан л захиалсан” гэлцдэг. Мөн С.Эрдэнийн талынхан УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт холбогдох хоёр гомдлыг ҮХЦ-д гаргасан. Эхний гомдол нь Ардчилсан намтай холбоотой Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолд Д.Ганзориг төлөөлөгч томилохдоо Захирганы хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийг томилсон. Өөрөөр хэлбэл, Шүүхийн сахилгын хороо хэрвээ АН-ын эсрэг шийдвэр гаргавал тэд уг шийдвэр дээр нь гомдож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах учиртай. Гэвч Д.Ганзоригийн ШСХ-руу явуулсан төлөөлөгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч учраас ашиг сонирхлын зөрчил гарна гэж үзсэн тул Цэцэд гомдол гаргав. Хоёр шалтгаан нь Д.Ганзориг ҮХЦ-ийн гишүүнд УДШ-ээс гишүүд санал болгохдоо процедурын алдаа гаргасан хэмээн гомдсон юм. Харин уг гомдлуудыг ҮХЦ хэлэлцээд өнгөрсөн долоо хоногт Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэв. Уг шийдвэрийн цаана л хамаг тохироо хөвөрч байв.

Өнөөдрийн хамгийн чухал асуулт бол Х.Баттулгын улс төрийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ынхан яагаад нураав гэдэг юм. Шороо болтлоо 21 аймгийг тойроод, бараг бариандаа орох гэж байхад нь түлхэж унагасан нь ийм учиртай.

Х.Баттулга ялсан бол ЮУ БОЛОХ байсан бэ

Х.Баттулга зохион байгуулсан сунгааныхаа төгсгөлд хоёр хувилбараас нэгийг нь сонгоно. Эхнийх нь Ж.Батсуурийг ялуулж, аваргыг давсан аварга мэтээр цоллуулах. Яагаад гэвэл Х.Баттулгыг ялсан тохиолдолд амин найзууд нь хэзээ ч далбаа дор орж зогсохгүй. Тиймээс өөрийгөө Ж.Батсууриар өнгөлөн далдлах арга юм. Хоёр дахь хувилбар нь өөрөө ялах. Бүрэн эрх олж авах уу, бүх асуудлаа ухуулаад “аавынд” очих уу дээрээ тулж яваа түүнд энэ бол хорогдох сүүлчийн “цайз”.

Тиймээс бүх “бооцоогоо” тамгатай ч бай, тамгагүй ч бай хамаагүй ямар нэгэн АН-ын дарга болох сонголтыг тэр хийнэ. Тэр хоёр дахь замыг сонговол Ж.Батсуурь бол “үдийн будаа”. Угаасаа захиалж авсан түүнийг хүссэн газраа “хэвтүүлнэ”. Ядаж байхад Ардчилсан намын дотоод сунгааг Х.Баттулгын талынхан зохион байгуулж байгаа. Сонгуулиар бараг мэргэшсэн Б.Пүрэвдаваа тэргүүтэй нөхдүүд дотоод сонгуулийг нь удирдаж буй. Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа бол 9 дүүргийнхээ саналыг хага базна. Дээр нь МоАХ гэх Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн хамгийн том “арми” Х.Баттулгын талд ажиллана. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга хүсэх л юм бол сунгаанд ялах шиг амархан зүйл энэ дэлхий дээр байхгүй.

Ийнхүү тэр ялчихвал МАН-ын хувьд утгаараа “шүдний өвчин” болно. Эрх баригчид үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй тул хоёр жил хооронд нь зодолдуулсан ажлаа эцэслэж, С.Эрдэнийн хууль ёсны эрхийг баталгаажуулсан юм. Хэрвээ Х.Баттулга намын дарга болчихвол дундыг баримталж, хэнийг дагахаа мэдэхгүй эргэлзэж явсан АН-ын зарим нөхдүүд түүнийг “налж” эхэлнэ. Энэ цаг үед жинхэнээсээ сөрөг хүчин амилж, өдөр өнжихгүй жагсаал цуглаан зохион байгуулж, эрх баригчдыг шар махтай нь хатаах ажиллагаагаа эхлүүлнэ. Х.Баттулга АН-ын даргын дүрээр гарч ирээд шүгэл үлээхэд талбайг хоёр лав өлхөн дүүргэх хэмжээний массын дэмжлэгтэй улстөрч.Тиймээс Ардын намынхан Х.Баттулгыг биш С.Эрдэнэ сонгож байгаа юм.

Үнийн өсөлт, эдийн засгийн хямралаас болоод нийгэм тэсрэхэд бэлэн байна. Энэ уур амьсгалыг Х.Баттулгаас өөр төгс мэдрэх хүн үгүй. Үүнийг ашиглаж улс төрийн тохироо гүйлгэж өөрийгөө намын дарга хэмээн нотлуулж ч мэдэх сүйхээтэй эр. Хэрэв ингэж чадвал эрх баригчидтай арсалдаж байгаад эв нь таарвал дараагийн сонгуулиар эрх баригч, Ерөнхий сайдын дүрээр Монголын улс төрд эргээд ирэхийг зорих байх. Үгүй дээ, гэхэд ядаж 20 гишүүнтэй аймаар хүчтэй сөрөг хүчнийг төрийн ордонд оруулаад ирнэ. 2020 оны сонгуулиар гэхэд л АН-ын 11 гишүүний 9-ийг нь өөрийн талаас оруулж, бусдыг нь унагаж С.Эрдэнээг “шороо үмхүүлсэн” түүхтэй. С.Эрдэнээ ч үүнийг хүлээн зөвшөөрч сонгуулийн маргааш нь “Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй ойлголцоогүй тул ялагдлаа” гэх үгээ хэлж байв. Ер нь Женкогийн баг сонгуулийн технологиороо алдартай. Тэдэнд хар нь ч бий, цагаан нь ч бий.

Хэрвээ тэр сунгаанд ялсан бол ирээдүйн улс төрийн карьеер нь ийм байдлаар өрнөж, С.Эрдэнээс илүүтэй Ардын нам айхтар том хохирол амсахаар байлаа. Тиймээс жил тойрон шийдэгдээгүй явсан Ардчилсан намын асуудал УДШ дээр өчигдөр алга урвуулахын төдийд шийдэгдсэн юм. Гэхдээ “могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр Х.Баттулга улс төрийн өөр нэг “хөзөр” гаргаж ирж л таараа. Тэр үед нь юу болохыг эргээд нэг өгүүлье. Өнөөдөртөө ямар ч байсан Ардын намынхан зөвлөхийнхөө нүүрэнд амжилттай нус “наалаа”.

Хуваалцах:310

СЭТГЭГДЭЛ (31)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Da huree zahii chenj ganaa hentii tytadiin shees

  • И
    иргэн

    Хүрэлсүх оюунэрдэнэ нар их эзэндээ шарвуулаад ......

  • З
    Зочин

    хүрэлсүх + баттулга+ оюунэрдэнэ= MAHAH мафи баттулга+ занданшатар = нутаг мафи

  • З
    Зочин

    загалмайлсан эцгийн хойд дүр монголд амилаад 10 аад жил болжэа хөөрхий хар масс хуурагдсаар хулхидуулсаар

  • З
    Зочин

    Афийн мафийн толгойлогч оос яамар ч хувилбар гарч болноо сурсан эрдэм нь тэр юм чин

  • R
    RAVD

    Өнөөдөр би олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

  • D
    DR RAJ

    Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката эмч миний бөөрийг 400,000 доллараар худалдаж авсанд баярлалаа гэж өчнөөн удаа бөөрийг зарах гэж оролдсоныхоо дараа би маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Би тийм Ерөөлтэй, аз жаргалтай намайг Барьямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM WHATSAPP: +19083082601

  • З
    Зочин

    Ардчилсан нам эвлэлдэн нэгдээсэй. МАН битгий нэгдээсэй гэж хүсэж байгаа. Баттулгыг дэмжинээ. АН 2024 онд ялаасай

  • З
    Зочин

    Ардчилсан нам эвлэлдэн нэгдээсэй. МАН битгий нэгдээсэй гэж хүсэж байгаа. Баттулгыг дэмжинээ. АН 2024 онд ялаасай

  • З
    Зочин

    Ер нь МАН -г адилхан татан буулгасан дээр байх аа. 1991 онд л татан буулгах байсан юм.

  • З
    ЗОЧИН

    ЭНЭ БАТТУЛГА ГУАЙ ХУУЛИА УНШИЖ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ? ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ БОЛИСОНООС 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛС ТӨРИЙН НАМЫН ГИШҮҮН БАЙХ, НАМ БАЙГУУЛАХ ХОРИОТОЙ ЮМ БИШ ҮҮ? ТИЙМ НЭГ ЮМ УНШЧИХЛАА.

  • Ү
    Үочин

    Х.Баттулга нам татан буулгах тухай шийдвэр гаргаад байсан, одоо Хүрэл сүх ерөнхийлөгч АН Г бөөнөөрөө хууль зөрчиж, тэнэглэж байгаа энэ үед нь энэ нам нэртэй бүлэгийг татан буулгах шийдвэр гаргаж хэрэгжүүлээч яагад ажлаа хийж чадахгүй бна аа

  • И
    Иргэн

    Эдний намынхан оюуны хомсдолтой, галзуу өвчтэй бас худал намтруудтай амьтад байдаг юм.

  • З
    Зочин

    Батсуурийг нэр татуулахыг Э нар найруулж таарна. АН доторх тэмцэл хурцдаж хавар эхэллээ. Жагсаал хийж нам доторх хэрүүлдээ гадны мэт олон шалтаг зохиож хэрэлдэнэ

  • З
    зочин

    Баттулга бол эх оронд минь хэрэгтэй хүн. Та нарыг бодвол гэрээ засаад төрд орсон улаан хятадын талыг баримтлагч ардын намынхан одоо болио улс орноо бод, дангаараа ноерхож болохгүй

    • И
      иргэн

      Чи чинь эргүү юмуу. 10 гаруй жил төмөр зам гацааж улс оронд нөхөшгүй гарз учруулсан хүн хэрэгтэй хүн болж байна уу Чамд л хэрэгтэй байж Чи шавхруугаар нь амьдардаг юм байна л даа

  • З
    зочин

    энэ өнөрбаяр гэж шалчигнасан гомо юу вэ плажтай зургийг нь харсан юм байна

  • З
    зочин

    Х.Баттулга ерөнхийлөгч байх хугацаандаа хятад улс уруу тээвэрлэх төмөр замын байгуулалтын ажлыг санаатай саатуулж хөрөнгийг нь өөрөө идэж завшсан, улсын хөгжилд асар их хор хохирол учруулсан, хойш нь татсан гэмт хэрэгтэн. Тэр ялаа үүрээд шорондоо сууж байвал монголын хөгжилд тустай зүйл болно.

  • А
    АРДЧИЛАЛЫН АНХНЫ ТЭМЦЭГЧ

    БАТТУЛГАА ДЭМЖИНЭ ШҮҮ. ЭЛЫЭГДОРЖИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН ӨНӨРБАЯР МЭТИЙН НӨХДҮҮД МАНАЙ НАМААС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ

  • З
    Зочин

    Энэ Баттулга новш бүтэхгүй ээ ерөнхийлөгч болоод хэдэн төмөр л зүүсэн бх улсаа хөгжүүлээгүй ээждээ байшин бариулсан бх

  • З
    Зочин

    Энэ Баттулга новш бүтэхгүй ээ ерөнхийлөгч болоод хэдэн төмөр л зүүсэн бх улсаа хөгжүүлээгүй ээждээ байшин бариулсан бх

  • З
    Зочин

    Энэ Баттулга новш бүтэхгүй ээ ерөнхийлөгч болоод хэдэн төмөр л зүүсэн бх улсаа хөгжүүлээгүй ээждээ байшин бариулсан бх

  • З
    Зочин

    Энэ Баттулга новш бүтэхгүй ээ ерөнхийлөгч болоод хэдэн төмөр л зүүсэн бх улсаа хөгжүүлээгүй ээждээ байшин бариулсан бх

  • З
    Зочин

    Энэ Баттулга новш бүтэхгүй ээ ерөнхийлөгч болоод хэдэн төмөр л зүүсэн бх улсаа хөгжүүлээгүй ээждээ байшин бариулсан бх

  • З
    Зочин

    Zass huurguj uuruu bichuulsiimuu.shalihgui l neg luivarchin tagnuulch mungunii tuluu putinii bugsiig doloogch gedgiig ard niiteeree uchnuun jil bolj bj huurthaarguo oilgochood bn.Tsag n irsen shuu.

  • И
    иргэн

    АН оршхуу эс оршхуу. Оюун-Эрдэнэ түүний ард байх Хүрэлсүх мэднэ

  • И
    иргэн

    МОНГОЛЫН МЯНГАНЫ ХУЛГАЙЧ ЖЕНКО БАТТУЛГА ШОРОНД ОЧИЖ ЖАНГАА ХҮРТЭЭ.МОНГОЛД ЮУ БҮТЭЭСЭН ГЭХЭЭР ДАНДАА ХУЛГАЙ ХИЙСЭН

  • S
    shana biz

    Delhii deer bhgui ch gh shig huurhun yum bichuuleh yumaa nowsh chin ulgeriin baatar yum uu hashaa yum chawas

  • Ү
    Үнэн

    АН-ын дампуурал бол өөрсдөө авилгалд идэгдсэнээс болсон. хөгшин өвгөчүүд нь бүгд л албан тушаалын луйвар хийж, авилгалд идэгдэж, шуналдаа живсэн. Тэгээд ард түмний дэмжлэгийг алдаж, МАН-ын гарт орсон. Нэгэнт авилгалд идэгдсэн болохоор олон хуваагдаж, хэсэг бүр нь өөрсдийгөө АН гэж зарлаж, нөгөөхийгөө доош хийж, дундад зууны үеийн Монголын хагарлыг давтаж яваа. Одоо хэн ч дарга болсон АН сөнөсөн. Сонгуульд бүр ч санал авахгүй болсон. Хэдэн горьдлогууд.

  • С
    Сда

    Яг л шаасан байна шүү

  • С
    Сда

    Яг л шаасан байна шүү