“Гишүүдийг сайд болгох бол ажлаа хурдлуул, үгүй бол хаа хаанаа ажлаа бодъё“

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 5 сек
50
legacy:MAN/MAAN.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Хуулийн хүрээнд С.Эрдэнэ талынхан эрхээ авч, АН-ынхан хуучнаа бодвол арай л учраа олж байна. Гэхдээ МАН-ыг бодвол тэдний “зодоон” хамаагүй ил юм даа. Харин эрх баригчид гишүүдэд “давхар дээл” өмсүүлэхээр тохирсон ч гишүүд нь хүлээж тэвчихгүй дор бүрнээ амбицлаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурал дээр /2022.03.28/ зарим гишүүд “Засгийн газраа шинээр эмхлэн байгуулж, гишүүдийг сайд болгох ажлаа хийх бол хурдхан хиймээр байна. Эсвэл үгүй бол үгүй гэдгээ хэлээд хаа хаанаа ажлаа бодъё. Нэг хэсэг нь дарга болохоор хүлээж, нөгөө хэсэг нь даргын суудлаас буух хойно гэсэн хандлагаар ажил цалгардуулах хандлага ажиглагдлаа” гэх шахалт маягийн шүүмжийг хэлсэн сурагтай. Ерөнхий сайд ч “Хэн нэгнийг дарга цэрэг болгох гэсэндээ “давхар дээл”-ний асуудлыг яриагүй. Улс оронд ирээдүйд хэрэгтэй учраас “давхар дээл”, сонгуулийн тогтолцоо зэрэг зүйлсийг уг нь олонх байгаа дээрээ хийчихвэл зүгээр л байна” гэж сөргүүлжээ.

Уг нь Ерөнхий сайд тэргүүтнүүд чагтан "түгжээ" болж суусан Ерөнхийлөгчтэй саях чуулганы завсарлагаанаар ойлголцсон гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Төлөвлөсөн ёсоор уг асуудлыг чуулганаар энэ сард оруулан хэлэлцүүлээд, цаашлаад Засгийн газраа ирэх 6 дугаар сард багтааж дахин тохинуулах “хар зураг” гаргаад байгаа. Гэвч эдийн засгийн хүндрэл, мөнгөний ханш, гадаад талын дайны байдал зэргээс шалтгаалж гишүүдийг “давхар дээл”-тэй болгох ажлыг шуурхайлуулж чадахгүй өнөөдрийг хүрлээ.

Гэсэн хэдий ч Ерөнхий сайд уг ажлыг улс төрийн хүрээнд тохироонд хүрсэн. Цаашлаад эргэн тойрны намуудтайгаа зөвшилцсөн дээрээ яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол гишүүдийн чинь амбиц дийлдэхээ байж, харсан үзсэн сайд болгоноо “барьж идэх” дээрээ туллаа. Өнгөрсөн пүрэв, баасан гарагт хуралдсан чуулганы хуралдааны үеэр гишүүд чуулганы танхим руу цухуйсан сайд бүрийг толгой дараалан өөлж, гоочилж загнав. Арга ядахдаа Ц.Нямдорж сайд “Гишүүд сайд нарыг загнахаа боль” гэж хүртэл хэлээд амжсан. Сайд нар хүртэл чуулганы танхим руу орохоос эмээх хэмжээнд хүрлээ. Ийм байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол намын дотоод асуудал ч болох магадлалтай. Хэдийгээр “дан дээлтэй” сайдууд ч гэсэн улс төрийн “тоглолт” хийх хангалттай боломжтой. Өнгөрсөн удаагийнх шиг “дан дээлтэй сайдуудын лобби” бүлэг дахин хөдлөөд эхэлбэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад л хүндрэл учирна.

Тиймээс “давхар дээл”-тэй холбоотой асуудлаа нэн яаралтай оруулж, ажлаа тодорхой болгохгүй бол явах хүнээр ачаа бүү татуул гэгчээр “дан дээл”-тэй сайдууд чинь нэг л ёозгүй хандлагатай болов. Нөгөө талд нь сайдад “уралдагсад” хаана очиж зогсохоо мэдэхгүй дээр доргүй амбицласаар байгаад “гэрээ шатаах” дээрээ тулж мэдэх нь

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    о

  • З
    Зочин

    ТОИХОН ЯАМДЫН ЖИШЭЭ НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫГ ДАВХАР ДЭЭЛТЭЙ БОЛГОХ НЬ ЗӨВ ТЭГЖ БАЙЖ АЖИЛ УРАГШЛАНА

  • Ү
    Үнэн

    Давхар дээлтэй сайдууд ажлаа хийж чаддаг, дан болохоор чаддаггүй гэдэг худлаа. Сайд болох гэсэн хүмүүс авилгалтай холбоотой байдаг. Хаянхярваа сайд болох гээд мөн ч их дайрсан, гэтэл улаан авилгачин байсан. Одоо сайд болох гэж байгаа хүмүүс ч мөн адил. Хэн нэг авилгачийн шуналыг хангаж, албан тушаал өгөх гэж ЗГ бүрдээгүй. Сайдын суудлын талаар ярихаа боль. ЗГ ажлаа хий, Дарханы замаа тавь, Нефтийн үйлдвэрээ байгуул, иргэдээ ажилтай орлогоотой болго. Авилгалчидаа шоронд хий, Хөгжлийн банкны өрөө төлүүл.

  • Z
    Zochin

    Haha, uneheer unen bol ichmeer yum be? Mongol uls haashaa hudluud bna daa. Ur shir zuzaaraad l, uruu tuluhgui bultaad l. Yaasn belen ugsun zeeluud baidag yum. Tegeed ard tumnii nuruun deer ulam ih achaa ireed l bdag. Burhan baidag bol ene soloirliig arilgaj uguusei dee. Zugeer l dor burdee zutgej ajlaa hiih heregtei shuu dee...

  • Z
    Zochin

    Haha, uneheer unen bol ichmeer yum be? Mongol uls haashaa hudluud bna daa. Ur shir zuzaaraad l, uruu tuluhgui bultaad l. Yaasn belen ugsun zeeluud baidag yum. Tegeed ard tumnii nuruun deer ulam ih achaa ireed l bdag. Burhan baidag bol ene soloirliig arilgaj uguusei dee. Zugeer l dor burdee zutgej ajlaa hiih heregtei shuu dee...