Дараагийн “БАЙ“

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 6 сек
170
legacy:Battulga Erunhiiluch/Battulga/Bai.jpg

Edited bya Ubn.mn

Хаврын улс төр "халуунаа" барьж чадах эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. "Сахал" гэх Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүдийн Хөгжлийн банкыг "тоносон" асуудлын дуулиан дуусаагүй байхад Ерөнхий сайд дараагийн асуудлын "галыг өрдлөө". Өчигдөр тэрбээр, Хөгжлийн банкны асуудал тун удахгүй шийдэгдэнэ. Үүний араас "Эрдэнэс Монгол"-той холбоотой дараагийн төрийн мөнгийг дунд нь шамшигдуулсан томоохон дээрмийг "тайзан" дээр гаргаж үзүүлнэ" гэдгээ зарлав.

Сүүлийн 20 жилийн хугацаанд урагшаа нүүрс зарахдаа тонн тутамд нь 60-70 орчим ам.долларыг завшиж байсан. Богинын гэх мөнгө угаах ажиллагааг далдаас удирдаж байсан улс төрийн бүлэглэлийг илрүүлэхээр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ЗГ дээр байгуулагджээ. Ер нь бол "хүрээний бузрыг ухвал далай" гэгчээр Эрдэнэс Монгол тэргүүтэй нүүрсний төрийн өмчит компаниудтай холбоотой асуудал хэдэн зуу. Харин үүнээс аль өнцөг, ямар асуудлыг нь барьж, хэн рүү чиглүүлж "балбах" вэ гэдэг л сонин. Ямартаа ч Ерөнхий сайд ирэх зун, намраас нам дамнасан "нүүрсчидтэй" холбоотой асуудлыг хөндөх бололтой.

Өчигдрийн Ерөнхий сайдын байр суурь буух эзэн, буцах хаягтай байсан гэдгийг хэлсэн үг бүр нь баталж харуулна. Өөрөөр хэлбэл, нүүрс тээврээр амь амьжиргаагаа залгуулж буй шалаанзчин гишүүд, тэдний "толгойлдог" улс төрийн лидерүүдийн асуудал шууд хөндөгдөнө. Нам нам дамнасан иймэрхүү төрлийн "нүүрсний ченжүүд" хог Монгол төрөөр бараг л хог нэгээрээ байгаа. Ерөнхий сайд ч өчигдөр нүүрс тээвэрлэдэг автомашинтай гишүүдийн бодит кейс нь А.Адъяасүрэн гишүүн хэмээн сүрхий жишээ татав. Мөн "Татвар төлдөггүй, төмөр замыг бариулдаггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 12 жил гацаасан. Яагаад гэвэл тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Үүний цаана нь манай нөлөө бүхий маш том лидерүүд гарч ирнэ" гэв. Мөн Ерөнхий сайд Жаппан тауны ойролцоох газрын улс төрийн эрх мэдэлтнүүд "дээрэмдэж" авсан талаарх асуудлыг хөндөв. Энэ бас л Х.Баттулгын ойрын хүн болох "буурал" А.Гансүхтэй холбогддог талаар хэвлэлийнхэн онцолж байв.

Товчхондоо, Хөгжлийн банкны хулгай, луйврыг дуусгаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төмөр замтай, нүүрстэй холбоотой асуудлыг шалгаж эхлэхээр болжээ гэж ойлгоход болно. Төмөр замаар танк орж ирнэ гэж XXI зууны "хөдөө" бодолтой монголчуудийн тархийг угааж төмөр замыг өнөөдрийг хүртэл гацаасан хүн бол Х.Баттулга. Үүнтэй зэрэгцээд төмөр замын бодлогыг улс төрд "унтуулсан" хүмүүс нь нүүрс тээврийн шалаанзтай улстөрчид. Үүнээс үүдэж бид асар их хэмжээний эдийн засгийн хохирол амслаа. Биднийг балайрч байхад Оросууд манайхыг тойруулаад Амур мөрөн дээгүүр хэдэн зуун км төмөр замыг татаад Хятадтай холбочихсон. Бүр өргөн, нарийн хос царигтайгаар тавьчихсан. Нөгөө талд нь экспортын гол гарц Хятадын тал нүүрсний хэрэглээнээс үе шаттайгаар татгалзахаа зарлаад эхэлсэн. Ерөнхийдөө бидний нүүрсээ зардаг хөг тун удахгүй өндөрлөх гэж байна.

"Борооны дараа цув нөмөрнө" гэгчээр Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Тавантолгой Зүүнбаян чиглэлийн мухар төмөр замыг муйхарласаар байгаад цэргүүдээр бариулж, хөрөнгийг нь Эрдэнэс Тавантолгойгоос гаруулав. Ерөнхий сайдын яриад байгаа ухах ёстой асуудлын дунд сая барьсан уг төмөр замын санхүүжилт, зарцуулалттай холбоотой асуудлууд ч орж ирэх нь ойлгомжтой. Ерөнхийдөө Х.Баттулга гэгч эрхэмтэй холбоотой нүүрс, төмөр замтай холбоотой дэлхийд байхгүй тэнэглэл энэ хүрээнд л эргэлдэнэ. Ерөнхий сайдын хэлээд байгаа шалгах ажил ч энэ хүрээнд эргэлдэнэ. З.Энхболд, А.Адъяасүрэн тэргүүтэй нөхдүүдийн тойрон хүрээлэгчдийнх нь тойрогт үргэлжилнэ гэсэн үг.

Харин нөгөө талд нь Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд ил, ойлгомжтой явж ирсэн уг асуудлыг яагаад гэнэт өнөөдөр хөндөх болов гэдэг сонин. Магадгүй экс Ерөнхийлөгч одоо ямар нэгэн улс төрийн хорогдох "цайз"-гүй болсон дээр нь асуудлыг мухарлах гэж байж болох юм. Угаас намынх нь улс төрчид экс "зөвлөх"-ийг нь өдөр шөнөгүй балбаж, Ерөнхий сайдыг шахаанд оруулж буй.

Эдгээрээс гадна Ардчилсан намын даргыг авах "ажиллагаа" нь барианд орохын өмнө нь Ардын намынхан нурсанд Х.Баттулгын талынхан ихээхэн бухимдаж буй. Дээд шүүхийн шийдвэрээр С.Эрдэнийн талд эрх мэдэл бүхэлдээ очсон. Ямар сайндаа л Ц.Туваан, А.Адъяасүрэнгээс бусад нь Х.Баттулгаас дөлж байх вэ дээ. Тиймээс үүнд нь хорсон Х.Баттулгын талынхан ирэх өдрүүдэд Засгийн газрын эсрэг "акц" зохион байгуулахаар төлөвлөсөн талаар эх сурвалжууд мэдээлж буй. Үүний эхлэл болгож олон жил унтуулсан МоАХ-ын хуучин гишүүдийг хот руу цуглуулж буй гэдгийг С.Эрдэнэ өчигдөр мэдэгдсэн. Өнгөрсөн өдрүүдэд болсон жагсаал цуглааны гол дүрээр Х.Баттулгын "хүмүүс" ил тод гарч ирсэн. Мөн Засгийн газар руу Ч.Хүрэлбаатар "халдах" гэж байна гэх "хар муур"-ыг ч гэсэн гүйлгэж эхлээд байна.

Тиймээс Ерөнхий сайдын өчигдөр өгсөн "сануулга", хүчгүй болсон Х.Баттулгатай хууль ярихын сацуу, засаг төрийг нь бужигнуулах үйлдлийг шат дараатай авахаас нь урьтаж "тарьж" буй вакцин бололтой. Үүнийхээ өмнөтгөл болгож өнгөрсөн шөнө Тагнуулаас өмгөөлөгч Б.Баасанцогтыг саатуулав бололтой. "Лифтэнд оцгонодог" гэх нэрээрээ алдаршсан өмгөөлөгч Б.Баасанцогтын хувьд шүүгч, прокуроруудтай хэрэг наймаалцдаг, үүнд нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан "буурал" А.Гансүх очиж холбогддог. Ер нь бол экс Ерөнхийлөгчийн асуудлыг ухвал далай, далай.

Төрсөн ахынхаа зорилго нэгтэй, халаас нэгтэй, үйл ажиллагаа нэгтэй явж ирсэн хуурай ахыг дараагийн "бай"-гаараа сонгосон Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аль хүртэл зуурах юм бол доо. Харж л байя.

Г.Лхагвадорж

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    жонхуу шоронд орох гээд хэцүү байна даа

  • N
    noov

    Болгоомжтой Та санхүүжилт хайж байна нэг хаягаар санаа зоволтгүй whatsapp:+33 7 57 82 43 21 ayudafinancesa@gmail.com Ойлгосонд баярлалаа

  • З
    зочин

    Хэн нь хэнийгээ гэхэв.30 жил төрийг зайдганасан баячуудыг бүгдий нь барьж хөрөнгий нь хурааж чадахгүй л юм бол баячуудын гэдсэндээ хөлөө хийлцэх нь ард түмэнд хүртээлгүй.Бахь байдгаараа улс хөгжихгүй, гэр хороолол ядуу хэвээр байх нь тодорхой.

  • З
    зочин

    Хэн нь хэнийгээ гэхэв.30 жил төрийг зайдганасан баячуудыг бүгдий нь барьж хөрөнгий нь хурааж чадахгүй л юм бол баячуудын гэдсэндээ хөлөө хийлцэх нь ард түмэнд хүртээлгүй.Бахь байдгаараа улс хөгжихгүй, гэр хороолол ядуу хэвээр байх нь тодорхой.

  • З
    зочин

    маш зөв, төр байгаа бол энэ нөхдөд төмөр нүүрээ харуулах цаг нь болсон

  • Z
    Zochin

    Олон зуун бай байгаа өөрийн талын бай өчнөөн бгаа хамтад нь устга

  • Г
    гб

    БАЙГ УСТГА

  • И
    Иргэн

    Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ авцгаа тэгэхүй бол явган алхцгаа

  • З
    зочин

    уг нь байгаа зөв л сонгож, даанч онож устгаж чадах эсэх нь эргэлзээтэй л юм даа, ер нь яг оноод устгачихая гэлгүй, нүдээ аниад тэнгэр лүү баахан пижигнүүлэх магадлал өндөр шүү

  • З
    Зочин

    Уг нь эхлээд Элбэгдорж, дараа нь Нямдорж тэгээд Баттулга руу дайрсан бол тактикийн хувьд маш оновчтой болох байсан юм. Тэгсэн бол Оюук Ан, Мангүй бүгдийг гартаа хийх байсан. Бат-Үүлийг хорих нь Элбэг, Нямка нарын дэлэнд хүрэх дөт зам байсан. Баттулгыг барихын өмнө Нямка руу дайрах байсан. Учир нь Нямка төмөр замын асуудал дээр Баттулгаас дутахгүй гай тарьсан хүн юм.

  • Z
    zochin

    ene bol ali ert medej bsan odoo l gargal tavij bgaa bolohoos

  • D
    DR RAJ

    Өнөөдөр би олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

  • D
    DR RAJ

    Өнөөдөр би олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

  • З
    Зочин

    жонхуу шоронд орохгүй тул иргэний дайн ч эхлэх хүн шдэ

  • З
    ЗОЧИН

    ЖОНХУУГ ОДОО БАРЬЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ? ЗӨВ ОЮУН-ЭРДЭНЭЭ, ЖЕНКОГИЙН ОЙМСЫГ ГОЗОЙЛГООРОЙ?

  • З
    Зочин

    Жонхуу хүзүүгүй хүн гэх мэт монголыг хоосолсон луйварчдыг цэгцэлж чадвал ерөнхий сайд залууд албанаасаа буух үед улсын баатар цол олгох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Жонхууг Оюуэрдэнэ шалгана гэж монгол хүний зүүдэнд байхгүй. Жаахан баримжаатай юм бичээрэй