ХААЛТТАЙ ХУРАЛ: Ерөнхий сайд буруутай бол ялаа ав, буруугүй бол бүрэн эрхээ сэргээлгэ гэж хатуурхаж, гишүүд сайдуудтай хариуцлага ярихаа САНУУЛЖЭЭ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 31 сек
170
legacy:Chuulgan haalga/Haalga.jpg

ГЭрэл зургийг mpa.mn

УИХ дахь бүлэг бол аливаа намын улс төрийн баздаг гол “уураг тархи” нь байдаг. Тэгвэл өчигдөр хагас өдрийн турш хуралдсан МАН-ын “бүдүүн” бүлгийн хурал улс төрийн хүрээнийхний анхаарлыг зүй ёсоор татсан юм. Хурлаар үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, цаашид өрнөх эдийн засгийн хүндрэл, гарц шийдлийг хэлэлцэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “бүдүүн” бүлгийн уур амьсгал төдийлөн сайхан байгаагүй бөгөөд хэд хэдэн асуудлыг хаалттай хаалганы цаана хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ.

Жагсаал зохион байгуулсан “ЭЗНИЙГ” дотроос хайв

Өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн жагсаал цуглааны асуудлыг “манайхан” зохион байгуулсан гэх хардлагыг Ж.Мөнхбат тэргүүтэй хэд хэдэн гишүүд сөхжээ. Тэд Засгийн газар нэрээ бүтэн авч үлдэхийн тулд УИХ-ыг “шавартай” хутгаж болохгүй онцолсон байна. Цаашдаа энэ маягаар Их хурал, гишүүдийн нэрийг унагаад байвал төр ч, нам ч хол явахгүй гэх байр суурийг илэрхийлжээ.

Үүнтэй нь зэрэгцэж ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн залуучуудын жагсаалыг Ардчилсан нам, Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулаагүй гэдгийг онцолжээ. Олон гишүүд түүний үгийг жагсаал зохион байгуулсан хүмүүст хандсан хэмээн тодорхойлж, Х.Нямбаатар зэрэг хүмүүсийг дотроо сэм хардаад амжсан гэнэ. Ер нь гишүүдийн хардаж буй үйлдэл үнэний ортой. Жагсаалын гол цөм нь залуус байсан хэдий ч “Хөгжлийн банк, гишүүдэд хариуцлага тооцох, “Сахал” Эрдэнэбилэгийг өрийг нь төлүүлэх” зэрэг сэдвүүдийг Ардын намын НАМЗХ-ны залуучуудын зүгээс жагсаалын үеэр зүтгүүлж байсан. Ямар сайндаа л НАМЗХ-ны залуучууд дүүрэг, дүүргээс цуглуулсан залуучуудыгаа жагсаал хийж буй залуусын төлөөлөл гэж нэрлэн Соёлын төв өргөөнд Ерөнхий сайдтай уулзуулах гэж байгаад бүтэлгүйтэх вэ дээ.

Прокуророос түдгэлзүүлэхээр нэр нь орж ирвэл бүлэг улс төрийн “хамгаалалт” хийхгүй

Бүлгийн хурлаар ярьсан дараагийн чухал асуудал бол Хөгжлийн банк болон бусад эрүүгийн хэрэгт нэр холбогдсон гишүүдийг эргүүлэн татах асуудал юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг бүлгийн хурлаар ярилцсан юм. Хэд хэдэн гишүүд хууль зүйн хүрээнд гацаанд орох үйлдэл хийсэн гэж шүүмжилхээс гадна, бүлэг болон гишүүдтэйгээ зөвлөхгүйгээр бие дааж шийдвэр гаргасанд нь түүнийг буруутгах хандлага үзүүлжээ.

Мөн Ерөнхий сайд хэрвээ прокурорын байгууллагаас зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах шаардлагатай гэсэн бичиг албан ёсоор орж ирвэл хамгаалахгүй гэх улс төрийн байр суурийг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэрс нь орж ирвэл түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд хуулийн байгууллагад шалгуулаад гэмтэй, гэмгүйгээ тогтоолгоно гэсэн үг. Хэрвээ хэрвээ холбоотой нь тогтоогдвол зохих ял шийтгэлээ авах. Үгүй бол нэрээ цэвэрлээд гишүүний бүрэн эрхээ сэргээлгэ гэх үгийг Ерөнхий сайд унагасан байна. Бүрэн эрх түдгэлзүүлэхтэй холбоотойгоор генсек Д.Амарбаясгалан нам хамгаалах байр суурь баривал бид 2024 оны сонгуульд тун хэцүүхэн байдалтайгаа оролцоно хэмээн онцолж байсан гэнэ.

Гишүүд нь Г.Занданшатар даргаа “зэмлэв”

Бүлгийн хурал дээр өөр нэг сонирхолтой улс төр өрнөсөн нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг олон гишүүд “баалсан” явдал юм. Улс орны нөхцөл байдал хүнд үед спикерийн бодлогогүй хэлсэн үгнээс болж нийгмийн бухимдал улам эрчимжив. Үүнийхээ араас гишүүдтэй ч зөвлөхгүйгээр унаа тэрэг, зардал хөрөнгөтэй асуудлыг танаж, хасах асуудлыг бие дааж шийдлээ гэх агуулгыг Б.Жаргалмаа гишүүнээс эхлээд хэд хэдэн гишүүд илэрхийлжээ.

ЗГ асуудалд энэ маягаараа хандвал сайд нартай хариуцлага ярина

Ер нь өчигдрийн бүлгийн хурлыг нарийн анзаарвал УИХ болон ЗГ гэх хоёр туйлаас асуудалд хандах нь элбэг байсан гэдгийг эх сурвалжууд онцолж буй юм. Өөрөөр хэлбэл, олон гишүүн жагсаалыг “гал”-ыг зохион байгуулалттайгаар УИХ, гишүүд рүү чиглүүллээ. Засгийн газар төсвийн тодотгол, үнийн асуудлаа эртхэн ярьсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй гэх зэрэг үгсийг унагаж байжээ.

Зарим хуульч гишүүд ийм байдлаар асуудал ярих гэж буй бол ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрын гишүүн, сайд нарын асуудлыг ярих болно хэмээсэн байна. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд гэдэгтээ Л.Халтар тэргүүтэй хэд хэдэн сайдуудын нэрс онцлон дурджээ.

Засгийн газар, УИХ-ын гишүүдийн сөргөлдөөн үүгээр дуусаагүй бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар нар төсвийг тодотгоно, тодотгохгүй гэж маргасан гэнэ. Хуучин шинэ хоёр Сангийн сайд чамгүй мэтгэлцсэн бөгөөд эцэст нь бүлэг олонхоороо төсөв тодотгол хийнэ гэдэг улс төрийн шийдвэр гаргасан юм. Ер нь Сангийн сайдынхаа бодлогыг байнгын хороон дээр Ч.Хүрэлбаатар унагадаг, УИХ дээр баалдаг байдал үүсээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ.

Ийнхүү Ерөнхий сайд, УИХ-ын дарга, генсек тэргүүтэй удирдлагууд нь оролцсон МАН-ын бүлгийн хурал ийнхүү өндөрлөжээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    jargalmaa chi setguulch baihdaa 76 hulgaichiig umuurdug baisan yum uu

  • Z
    zochin

    jargalmaa chi setguulch baihdaa 76 hulgaichiig umuurdug baisan yum uu

  • M
    mgl

    76-d ihendee oliggui uls baidag, odoo yaya gehev.

  • З
    Зочин

    Одоо энэ бага юмнууддаа орхиод гол нь ХБ болон Их хурлын зарим гишууддээ хурдан хариуцлага тооцохоод явах хэрэгтэй дээ удаж л болохгуй шуу сайн зов юм хийвэл ард тумэн дэмжээд явна шуу дээ битгий л буруутай хумуусийн толгойг илээд явж болохгуй шуу ард тумэн бараг л гадарлаж бгаа шуу

  • N
    naraa

    said oyunbaatar nymbaatar ma nartaa ajlin amjilt husi bitgii shantaraarai

  • N
    naraa

    said oyunbaatar nymbaatar ma nartaa ajlin amjilt husi bitgii shantaraarai

  • З
    Зочин

    Идээ бээр нь хагарч өмхий самхай нь жаахан сэврээсэй энэ нам.

  • И
    Иргэн

    УИХ- ыг тараах нь зөв болох нь тодорхой байна. Гишүүд баабаа ,баабаа байна.

  • И
    Иргэн

    УИХ- ыг тараах нь зөв болох нь тодорхой байна. Гишүүд баабаа ,баабаа байна.

  • З
    Зочин

    Munhbat shal demii yum yarij suuh yum Gishuud bieee umuurch ZG-iig zagnahaas uuriig medehgui baina

  • И
    иргэн

    ДАНХАР ТОЛГОЙТ ЭХЛЭЭД ӨӨРТЭЙГӨӨ ХАРИУЦЛАГА ЯРИАРАА.МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД ЧАМ ШИГ МУУ ХУДАЛЧ ЕРӨНХИЙ САЙД ОДООГООР ТӨРӨӨГҮЙ БАЙГАА

  • З
    зочин

    ТА НАР ГАДААДЫН ДЭМБ ГЭГЧЭЭС ВАКЦИН АВЧ МОНГОЛ ХҮНИЙ БИЕНД ШАХАЖ ШААРДАЖ УХУУЛГА ХЭРЭГЛЭЖ ТУРШИЛТ ХИЙСЭН ЯЛАА ХҮЛЭЭГЭЭЧ. ТЭДГЭЭР ВАКЦИН ХИЙСНИЙ ДАРАА ХҮНИЙ БИЕНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРЖ БАЙСНЫГ ОДОО ЯМАР БАЙГААГ ХЭН ХАРИУЦАЖ БАЙГАА ВЭЭ ААН. ЭНЭ ВАКЦИНЫ ТУРШИЛТ БОЛ ТА НАРЫН ӨДИЙ ХҮРТЭЛ ХИЙЖ ИРСЭН ХУЛГАЙ ДЭЭРМЭЭС ХЭД ДАХИН ЯЛТАЙ ХЭРЭГ БОЛСНЫГ ТҮҮХ ХАРУУЛНА

  • М
    Миегомбын Энхболд

    Манай журмын нөхөр Мөнхбат даалгасан үүргээ биелүүлж ЗГ-ыг хагалах, УИХ-ыг задлах ажлаа сайн хийж байна. Манайхан түүний энэ үйлдлийг дэмжиж, Элбэгдорж, Сандуй, Хаянхярваа, С.Баяр, Элбэгдорж, Энхсайхан бид хэд дараагийн ЗГ-ыг байгуулж, өөрсдөө сайд болж, улс орныг арван хар нүглийн замаар оруулахаар хүлээж сууна.

  • З
    Зочин

    Халтар, Мэндсайхан, Ёндон гээд чадваргүй сайд нарыг эртхэн зайлуулаач, ялангуяа Халтар гэгч халтайсан нөхөр улс орныг сүйрүүллээ.

  • З
    зочин

    энэ удаа хэрэг хийснийгээ өмгөөлөх асуудал гарвал Залуус ИХ-ыг тараатал жагсаж мэднэ шүү.

  • Z
    zochin

    MAN khulgaich naraa khamgaalj uldene oilgomjtoi neg ni unaval bugd unah uchraas

  • И
    иргэн

    УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээр халхавч хийсэн нөхдүүд шүү