УЕП асан М.Энх-Амгалан, А.Гансүх нар хэрэг наймаалцсан асуудлаар өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгнө

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:5926/277314032_757522861939437_5100188647801153084_n.jpg

Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар өнөөдөр АТГ-т байцаалт өгөхөөр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, А.Гансүхтэй холбоотой эрүүгийн хэргийг наймаалцах байдлаар А.Гансүхээс газар эзэмших эрх шилжүүлж авсан гэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр болсон байна.

Сануулахад, А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Гэвч удалгүй прокуророос хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл А.Гансүх нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд санал болгожээ. Улмаар тэд тохиролцож, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, А.Гансүхийн хэрэг хаагдсан гэх мэдээлэл байдаг билээ.

Г.Лхагвадорж

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хуульч

    Энэ 2 нөхрийг хорьж байгаад шалгах хэрэгтэй бузар шуналын дэвнүүд бгаан

  • З
    Зочин

    аргагүй л монгол шүү жонхуугийн балаг монголыг үнэн жонхууруулж дээ

  • З
    Зочин

    ЭНХАМГАЛАН БОЛ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨГЧ АРХИТЕКТОРУУДЫН НЭГ МӨНӨӨС МӨН.ЭНЭ ЭТГЭЭДИЙГ МАШ САЙН ШАЛГАХ ЁСТОЙ