Баянхонгор аймгийн Жинст суманд аянга буужээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:post/4.11/lightning.jpg

Баянхонгор аймгийн Жинст суманд аянга буужээ. Тодруулбал, тус сумын Бодь 5 дугаар баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 93 км/ энэ сарын 20-ны 14.30 цагийн үед мөндөр орсоны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан байна.

Энэ талаар ОБЕГ-аас "Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” ХХК-ийн механикчтай холбогдож мэдээлэл авахад "Уурын зуух /Булат-1.45 мвт/-нд бага зэргийн гэмтэл гарсан. Өөр учирсан хохиролгүй гэсэн тайлбарыг өгсөн" гэлээ.