Улс төр утгаа алдчихав уу, “Сахал” утгаа алдчихав уу

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 35 сек
40
legacy:t.ganbold/ганболд.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Манай улс төр үнэхээр утгаа алдаж байна. Эсвэл “Сахал” Д.Эрдэнэбилэг утгаа алдаж байна. Чухам аль нь утгаа алдсныг одоогоор хэлж чадашгүй нь... Өчигдөр манайдаа л ордны гаднаас “нохой шуугиулдаг” фанат ихтэй бага оврын улстөрч Т.Ганболд эхнэрийнхээ талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, эхнэр нь хүнтэй явсан гэх асуудлаа ярихдаа “Сахал” Д.Эрдэнэбилэг салгасан гэх утгай юм ярив. Мань хүний хувийн амьдрал, эхнэр хүүхдийн асуудал нэг ч Монгол хүнд хамаагүй. Тиймээс хөнжил гутасны асуудлыг нь хойш тавъя.

Харин өнгөрсөн хугацаанд төртэй, төрийн мөнгөтэй холбогддог байсан “Сахал” Д.Эрдэнэбилэг үнэхээр хүний эхнэрийг хүртэл салгах хүртлээ маанагтаа юу. Эсвэл улс төрийн зорилго, зорилттойгоор Т.Ганболд албаартав уу. Ер нь бол Сахалд айлын эхнэрийг салгах ямар шаардлага гарсан юм бол. Арай атаархаагүй л байлтай. Тэгээд ч Ц.Нямдорж сайдын эхнэрийг салгаж байгаа биш Т.Ганболдын амьдралд “гараа” дүрэх нь хэнд, юунд хэрэгтэй юм бол. Итгэх нь байтугай, сонсоход ч эргэлзээтэй уг асуудал цаанаа юу агуулж буй юм бол. Ирээдүйд Т.Ганболдын эхлүүлсэн энэ авцалдаагүй ч юм шиг яриа хэрхэн үргэлжлэх бол гэдгийг хэлж мэдэхгүй юм.

Ямар ч байсан ганц тодорхой байгаа зүйл бол бидний улс төржилт хэрээс хэтэрчээ. Сүүлдээ гэр бүлийн нарийн нандин харилцаа, үр хүүхдийнхээ ирээдүйд сонсох амьдралыг хүртэл тоохооргүй болтлоо нийгмээрээ доройтжээ. Магадгүй баримт нотолгоо нь байгаа бол шууд гаргаад тавьчих хэрэгтэй. Ямар ч гэр бүлд асуудал бий. “Хамар” гэх нэрээрээ алдаршсан алтны магнат Т.Ганболдын өөрийнх нь талаар өнгөрсөн хугацаанд дандаа сайн юм дуулдаж байсангүй. Ялангуяа гэр бүлийнх нь амьдралтай холбоотой асуудлаар. Хүний амьдрал таамаглах аргагүй ч гэр бүлийн үнэт зүйлээ улс төрийн зорилго зорилттой мэтээр илэрхийлж өөрийгөө болон үр хүүхэд, хань ижлээрээ дэнчин тавих нь зохимжгүй.

Ахуйн асуудлаа ахуйдаа л зохицуулах ноён нураа хэрэгтэйсэн. Төр эргүүлж буй “махны машин”-ыг гэр бүлийнхээ үнэ цэнээр “ажиллуулж” буй бол үүн шиг том тэнэглэл байхгүй.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хамар Ганболдод хүн чанар гэж юу ч байхгүй, бузар шуналтай, хүний адаг байгаа юм. Төсвийн мөнгийг зальт аргаар идэх гэж л улс төр рүү зүтгэж байгаа нь ойлгомжтой. Хэрэв тийм биш бол MCS-ийн Оджаргал, МАК-ын Нямтайшир, Таван богдын Баатарсайхан, ХХБ-ны Эрдэнэбилэг, Голомтын Баясгалан нар шиг зүгээр л бизнесээ хийгээд явах хэрэгтэй. Төрд ойртуулж болохгүй No.1 хүн бол хамар Ганболд мөнөөс мөн.

  • З
    зочин

    Сэтгүүлчийн нэр усгүй золбин мэдээ эзнээ өмөөрч долооч байна. Эзэд дайснаа шийтгэх Шийтгэл ямар ч хэлбэртэй байж болох ажгуу өнгөц харвал нууц амрагийн асуудал мэт юуны хамаа байх гэхдээ амьдарлыг нь сүйрүүлж, үр хүүхдийг өнчрүүлж, хөрөнгийг булааж авч, сэтгэл зүйн дарамтанд оруулна гэдэг нь тодорхой чиглэл зорилготой хатуу шийтгэл байж болох оо. хорон санаанд хязгаар гэж үгүй билээ. Эхнэр зайлуул мөнгөний, худалдагдсан залуугын тоглолтонд толгой эргэн өөрийн гараар амьдарлаа сүйрүүлэхэд өөрөө ч мэдэлгүй оролцож байна уу даа хөөрхий... Жирийн ядуу 4 хүүхдтэй эхнэрлүү залуучуудын хэлдэгээр баргийн эр хүн налахгүй байхаа

  • З
    ЗОЧИН

    улс орныг цөлөмсөн хулгайч луйварчдын булхайг илчилж шударга үнэнийг ярьсныхаа төлөөсөнд Тордайн Ганболд Элбэгдорж Дорлигжав нарт онилогдсон байна

  • З
    ЗОЧИН

    ард олон улс орны эсрэг хорт үйл бүхэн Элбэгдоржтой холбоотой байдгийг Т.Ганболд үнэнээр нь хэлсэн шүү