Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Прокуророос Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарыг түдгэлзүүлэх хүсэлтээ энэ долоо хоногт УИХ-д хүргүүлнэ
50

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д өргөн барихаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг түдгэлзүүлэх саналаа энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэх юм байна.
Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг яг одоо АТГ-т мэдүүлэг өгч байна.


.webp)
