Ерөнхий прокурор Б.Жаргалсайханг эрх баригчид “ЯВУУЛАХ УУ“

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 17 сек
160
legacy:2025/04/Jargalsaihan.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Дөрвөн гишүүнийг өнгөрсөн долоо хоногт түдгэлзүүлэх бичгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д оруулж ирснийхээ хариу улс төрийг тун удахгүй хүртэж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, эрх баригчид дараах гурван үндэслэлээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг “явуулах” процессыг өрнүүлэх аж.

Хуулийн хүрээнд яригдах үндэслэл нь тэтгэврийн насанд хүрч байгаа гэх шалтгаан юм. Прокурорын тухай хуулийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан байдаг. Ерөнхий прокуророор томилогдох үедээ тэрбээр 55 настай байсан бөгөөд өдгөө 58 нас хүрээд буй юм. Тиймээс Б.Жаргалсайхан прокурорыг тэтгэврийн насанд хүрч байгаа гэх шалтгаанаар УИХ “ороох” ажээ.

Мэдээж дараагийн хоёр үндэслэл нь улс төрийн агуулгатай үндэслэлүүд байна. Тодруулбал, дөрвөн гишүүний хэргийг УИХ руу оруулж ирэхдээ зарим нэг хүнийг эс тооцвол бусад гурвынх нь түдгэлзүүлэх асуудал хэтэрхий үндэслэл муутай байсан аж. Тиймээс уг үндэслэл муутай хэргүүдийг оруулж ирсэн нь эргээд УИХ-ын нэр хүндийг олон нийтэд унагасан. Хууль зөрчсөн гишүүдээ хууль тогтоогчид хамгаалж үлдлээ гэх мессежийг нийгэмд өгч орхив. Цаашлаад энэ нь Ардын намынханд хамгийн хүндээр тусч буй. Мөн дараагийн гишүүдийн асуудлыг оруулж ирж магадгүй байгаа гэх зэрэг асуудлаар Ерөнхий прокуророос эрх баригчид салахаар шийдсэн бололтой.

Дараагийнх нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх үндэслэл. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд УИХ-д санал болгож зөвшилцөөд, өөрөө зарлиг гаргаж томилсон билээ. Б.Жаргалсайхан прокурорыг өнгөрсөн хугацаанд экс Ерөнхийлөгчтэй болон түүний эргэн тойрны хүмүүстэй холбоотой хүмүүсийн хэргийг удаашруулсан гэж хэвлэлээр хангалттай шүүмжилж байв. С.Эрдэнэ хүртэл өөрт нь үүсгэсэн хэргийг хүчингүй болгох ажлыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын дохиураар Ерөнхий прокурор хийсэн зэргээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбодог. Ер нь хуулийн байгууллагуудад өмнөх хүн нь томилж байсан дарга, удирдлагуудыг өөрчлөх нь элбэг байдаг.

Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас эхлээд Хуулийн сайд ч гэсэн Б.Жаргалсайхан прокурортой “харшилтай” байсан талаар эх сурвалжууд мэдээлдэг. Тиймээс Ерөнхий прокуророос “салах” шалтаг, шалтгаан бүр талуудын хүсэл эрмэлзлийг хангаж байна. Тиймээс эв нь таарвал эрх баригчид ойрын өдрүүдэд уг асуудлыг хөндөх бололтой. Хуулиараа түүнийг томилж чөлөөлөх хүн нь Ерөнхийлөгчийн институт. Сүүлд сонгогдсон Ерөнхийлөгчтэй Б.Жаргалсайхан прокурорыг ойлголцуулах ажлыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хийдэг бөгөөд Ерөнхий прокурор, МАН-ын бүлгийн дарга хоёр нэг нутгийнхан билээ. Ажлын гараагаа ч Өвөрхангай аймгийнхаа прокурорын газарт Хяналтын прокуророос эхлүүлж байсан юм. Тиймээс Ерөнхий прокурорыг хамгаалах хүмүүсийн жагсаалтыг бүлүүн бүлгийн дарга тэргүүлэх нь ойлгомжтой.

Ямартаа ч өөрчлөх тухай яриа гараад эхэллээ. Одоо үйл явц хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ. Тэд ойлголцвол үлдэнэ. Үгүй бол нэг их удахгүй явуулах биз ээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Uu za odoo ingeed erunhii prokuroroo huuj ywuulchihaad dahij bid nariin bvren erhiin talaar yriad vzeerei gj bga ymuu? Ard tvmen bgaa shvv nowshnuudaa!!!

  • С
    Соёлын шок

    Танай сайт ийм юмыг ингэж нийтэлж л байдаг ард түмний амьдрал хэцүү, хууль шүүх нь авилгалд идэгдээд байгаа энэ цаг үед иргэдийн боломжийг хулгайлж улсад их хэмжээний хохирол учруулсан увиагүй гишүүд, албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа Ерөнхий Прокурорыг солино барина гэвэл хууль шүүх бүгд нэг талд гарч байгаагийн шинж тийм ч юм болохгүй байх даа

    Зочин

    Hutsnaz Huuli huuhgui uls boltsiinmuu Ih hural buh herguudee shiideed ywchih ym bishuu setguulch nar ni seweed l teriig ni ih hural ni heleltseed l ain shiideed ywchih ym bishuu

  • З
    Зочин

    Хүүшээ Ерөнхий прокурор намд үйлчилж, эрх мэдэлтнүүдийн хэргийг харсан ч хараагүй юм шиг өнгөрөөх ёстой байсан юм уу Ерөнхий прокурорыг солих талаар дурдаж эхлэх тэр цаг үеээс л Монгол Улсад хууль байхгүй болсоныг илтгэнэ гэсэн үг УИХ өөрсдөдөө дайсан юу гэж бэлдэх вээ дээ Жаргалсайхан прокурор шиг мундаг сэтгэлтэй зарчимч хүн ховордоо, Бурууд хатуу зөвд зөөлөн ийм л энгийн хүн бидний төлөө байна цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэе

  • З
    Зочин

    Mongold huuli yos gj baihaa bolitson ymuu luiwarchdaa ingeed l oohshuuleed l amar ym bolj dee herew iim ym bolwol Mongold huuli zasaglana gj sur sur ym yriad bsn Khurelsukh helsen ugneesee butsaj bna gsn ug

  • З
    Зочин

    За тэгээд одоогийн Ерөнхий прокурорыг солих юм бол праламент өөрөө улам нэр хүндээ алдах байлгүй дээ эсвэл шүүх, прокурор, АТГ боливол таарна УИХ өөрсдөө бүх хэргүүдээ хаалттай хуралдаад л хэргийг нь шийдчих эсвэл Тийм тогтоомтой юм юу байхав буруу зүйлийн эсрэг дуугарч, хянаж шалгаж авилгалд идэгдсэн түшээдийг шалгаж Улсад учруулсан хохирлыг барагдуулна гэсэн хуулийнхныг солиод байвал одоо Иргэд их л бухимдсан байгаа дээр нь бүр илүү их дэвэргэх байлгүй дээ

  • З
    Зочин

    заза, хэрвээ энэ үнэн бол ерөнхий прокурор гэдэг хүн хууль, эх орон, шударга ёсны төлөө ажиллах боломжгүй, зүгээр л их хурлын гишүүд, намд л үйлчлэх ёстой юм байна. Ийм улс оронд шударга ёс гэж угаасаа байх боломжгүй юм байна. Хараал идсэн юм.

  • S
    Shantaaj hiideg site

    Хөгжлийн банктай холбогдсон хэдэн луйварчин гишүүд их л сандчиж байгаа бололтой энд тэндэхийн сайт, хөлсний бичээч, сэтгүүлч сэтэртэй мөнгөнд нүдээ ухаж өгөхөөс сийхгүй цэрэн гэгч этгээдүүдэд мөнгө төлж Ерөнхий Прокурор Жаргалсайханыг гүтгэх, доромжлох гэж их л хичээж байна даа эндээс юуг харж болох вэ гэвэл Ерөнхий прокурор маш сайн ажиллаж байгаам байна гэж ойлгож болох юм байна Өөртөө давуу эрх олгож албан тушаалаа урвуулан ашигласан УИХ-ын гишүүдийн шүдний өвчин нь болж байгаан байна даа амжилт хүсэе Ерөнхий прокурор оо

    За тэгээд л ард түмний эсэргүүцэлтэй ямар ч эрх баригч тулахыг хүсэх вээ дээ Хөгжлийн банк болон өөр бусад гацаанд ороод байсан томоохон хэргүүдийг хөдөлгөж УИХ-ын гишүүдын зүрхны өвчин, халдашгүй яргачин Хурцаас авхуулаад эрүүгийн рецидив, буруу гарын бизнесынхныг чангалж хариуцлага тооцсон өөр бас бус дуулиан дэгдээж байсан бүх л хэргүүдийг шийдсэн бас өнөөгийн Улс төрийн үнэн нүүр царайг илчилсэнийг Ард түмэн харсан бүгд мэдэрсэн Ийм хэмжээний зангарагтай Монгол Улсын Ерөнхий Прокурорыг солих юм бол ёстой ард түмний эсэргүүцэл ширүүснэ шүү дээ УЕПрокурор Жаргалсайхандаа амжилт хүсэе

  • З
    Зочин

    тэгвэл ер нь прокуророгүй улс нэг мөсөн болвол амар