Сурагчдаа гар хүрсэн 19 дүгээр сургуулийн багшийн асуудлыг сургуулийн захиргаа хэлэлцэж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:gol moron/278977245_293321776323022_4884081735737475621_n.jpg

Нийслэлийн 19 дүгээр сургуулийн Иргэний боловсрол хичээлийн багш сурагчтайгаа зүй бус харьцаж, гар хүрсэн бичлэг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тус бичлэг цацагдсантай холбоотойгоор тус сургуулийн захиргаа хуралдаж, ямар арга хэмжээ авч хариуцлага тооцох талаар хэлэлцэж байгаа аж.

Ташрамд дурдахад, Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш сурагчдаа гар хүрсэн асуудал өнгөрөгч гуравдугаар сард болж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Ингэхдээ 97-р сургуулийн багш Л.Цэрэнбадамыг ажлаас нь чөлөөлсөн байдаг.