Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд гурван сарын дотор 500 мянга гаруй дуудлага иржээ
00

Өнөөдрийн байдлаар дэлхийн 168 оронд 173 хүүхдийн тусламжийн утас ажиллаж буй. Харин Монгол Улс 2016 оноос Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн байдаг. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 536 мянга гаруй дуудлага иржээ.



