ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт хэрэглээний халуун ус хязгаарлах БАЙРШЛУУД

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:9.11/278382163_4971571659563704_258907150089446316_n (1).jpg

2021-2022 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан засварын ажлуудыг эхлүүлж байгаа тул зарим газруудаар хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлах талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.

Ингэхдээ тавдугаар сарын 16-наас зарим байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг үргэлжлүүлж буй. Тэгвэл хоёрдах зогсолтын хүрээнд буюу тавдугаар сарын 23-31-ний өдрүүдэд дараах байршлуудад хэрэглээний хязгаарлалтыг найм хоногийн хугацаанд хийнэ.

Тодруулбал, ЗХ-ний 013-р анги, Дэвшил Трейд ХХК, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, Арван буудал орчим, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, 21 дүгээр хороолол, Орчлон, Содон хороолол, Карьер, Буян ХХК, Буянт-Ухаа 1,2 хороолол, Шинэ яармаг хороолол, Спорт ордон, Чингис хаан нисэх буудал орчим.