Хоёр талд жагсаж буй АН-ынхан нэгэн рүүгээ гурил цацжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:AN/ы6б54ё1.jpg

Хоёр хуваагдаад буй АН-ынхан хоёр талд жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал, Х.Баттулга тэргүүтэй АН-ынхан Улсын дээд шүүхийн гадна "Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх"-ийг шаардаж жагсаж буй. Харин нөгөө талд нь С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан "Ардчиллыг булшлагч Х.Баттулга хууль бус үйлдлээ ЗОГСОО" хэмээн жагсаж байгаа юм.

Улмаар хоорондоо маргалдаж, нэгэн рүүгээ гурил цацжээ.

Сануулахад, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн өнөөдрийн хуралдаанаар АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулгыг намын даргаар бүртгэх эсэхийг шийдэх юм.