Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Өргөө амаржих“ газрын дэргэд баригдаж буй барилгын 10 давхраас хүн унаж амиа алджээ
00

"Өргөө амаржих" газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт 02:20 цагт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.8 км замыг туулан очиход 34 настай эрэгтэй С нь баригдаж байгаа 10 давхар барилгаас суурин кранын 2 метр орчим ухсан нүхэнд унаж нас барсан байсан аж. Цогцсыг 10 минут ажиллан гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.



