Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Усанд осолдсон “Эрдэнэт“ үйлдвэрийн ажилчныг эрэн хайх ажиллагаа 9 дэх өдрөө үргэлжилж байна
00

Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэх газар 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эгийн голын усанд завьнаас унаж живсэн харамсалтай хэрэг гараад буй. Осол энэ сарын 22-нд болсон бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд өнөөдрийг хүртэл 36 настай Ц-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсаар байна.
Тодруулбал, түүнийг 9 дэх өдрөө эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.



