Бичиг баримтгүй КРАНЫ үйл ажиллагааг зогсоожээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:post/5.20/284002040_364557949073745_4354761377678724411_n.jpg

Хотын төвд иргэдийн хөл хөдөлгөөн их газар ямар ч хаалтгүй кран ажиллаж байгаад иргэд ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлсэн. Учир нь краны доогуур иргэд алхаж, машинтайгаа явж байгаа бөгөөд дээрээс унах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс уг мэдээллийн мөрөөр МХЕГ-ын байцаагч нар ажиллаж, тус 19 давхар барилгын ажлын зөвшөөрөл, краны бичиг баримт барилгын талбай дээр байхгүй тул МХЕГ-аас краны бичиг баримтыг шалгуулж, зөрчил арилгах хүртэл краны ажиллагааг зогсоосон байна.