Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Ганбат: АН-ын асуудлыг урвагч, авлигачин Ш.Адьшаа чи надтай ярьж тохирсон биз дээ
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийн шатанд бэлэн болсон хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.
Чуулганы эхэнд АН-ын бүлгийн гишүүд болох Д.Ганбат, Ш.Адьшаа нар бүлгийн даргын асуудлаар ширүүхэн маргалдлаа. Учир нь АН-ын бүлгээс бүлгийн даргыг томилох, чөлөөлөхтэй холбоотой хуулийн төсөлд нэмэлт, оруулах тухай хуулийг санаачилж УИХ-д өргөн барьсан. Харин уг хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа учир хэлэлцэж өгөхийг УИХ-ын гишүүн Д.Адьшаа шаардсан юм. Хариуд нь бүлгийн дарга Д.Ганбат уг асуудалд тун бухимдалтай хандлаа.



