Хуучин агуулахын зоориноос 14 настай хүүхдийн цогцос олджээ

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлага 06.05-ны өдрийн 12.20 цагт цагдаагийн газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хэргийн газарт очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олджээ. Цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Тухайн хүүхэд 06.02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байжээ.