ТЦА: Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:post/6.1/285992342_5366214910126191_4204996292784716784_n.jpg

Өнөөдөр 15.00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Залуучуудын гудамжид Приус маркийн авто машин осол гаргажээ. Тодруулбал, тус машин нь Приус, Марк II авто машиныг мөргөсөн байна.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Урьдчилсан байдлаар гэмтэж бэртсэн хүн байхгүй. Авто машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж уг замыг чөлөөлсөн" гэлээ.