Тоглоомын талбайд бие засаж, архидан согтуурсан эмэгтэйчүүдэд ТОРГОХ шийтгэл оногдуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:post/6.1/286066861_433813361552826_4510380773251367761_n.jpg

Энэ сарын 2-ны өдөр цахим орчинд хүүхдийн тоглоомын талбайд байх саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 4 эмэгтэйн фото зураг болон тоглоомын талбайд байрлах гулсуур доор сууж бие засаж байгаа эмэгтэйн бичлэг, гэрэл зургийг нийтлэгдсэн.

Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 06-07 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 настай, эмэгтэй, “Г”, “Д”, “А”, “В” нар нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил үйлдсэнийг тогтоогдсон.

Тиймээс Иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, иргэн “Д”, “А”, “В” нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл оногдуулсан.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    ОРШИН СУУГЧ

    ОХУ-ын хажууд байдаг байрын гадаа тал олон нийтийн гэсэн статустай тэнд хүүхдийн талбайтай. 24 цаг залуучууд ирж архидаж тамхи татаж, орцнуудад нь хар тамхи татаж тэр бүр хэдэн жилийн өмнө чердак дээр нь хар тамхинаас болж гал гарч байшингууд нь шатсан байхад Сумьяабазар гэдэг дарга тэнд олон нийтийн талбай бий болгоод цагдаа гэж нэгч хүн үгүй /хэсгийн цагдаа тэр байшин шатсанаас хойш нэг удаа нэг хоромд ч үзэгдээгүй алга болсон/ бэлгэвч, шээс, тамхины иштэй хүүхдүүд холилдож бэлгэвчийг нь шаар гэж үлээгээд байж байна. ХРОТЫН ДАРГАА, ТЭГЭЭД БАЙЖ БАЙГ УУ?