Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХУУЛЬ: Төрийн албан хаагч нь албан харилцаанд хувийн и-мэйл хаягаар харилцахыг хориглосон
00

Энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн албан хаагч нь иргэн, хувийн хэвшлээс хувийн и-мэйл хаягаар мэдээлэл авах, хувийн и-мэйл хаягаар харилцахыг хориглосон.
Төрийн албан хаагч чиг үүргийн хүрээнд албаны шугамаар харилцахдаа заавал албаны цахим шуудан буюу и-мэйлийг ашиглах үүргийг хүлээдэг.
Хэрэв хувийн и-мэйлийг албандаа ашиглаж байгаа бол энэ төрлийн гомдлыг Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд өгөх талаар албаныхан мэдээллээ.



