Х.Нямбаатар: Цагдааг бүх зүйл дээр буруутгадаг үзэл хандлагаа өөрчилмөөр байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:_shariljjj/дүрэмт хувцас/MPA PHOTO-2018-1200.jpg

Зайсангийн газрыг сурвалжилсан сэтгүүлчийг цагдаа нар түлхэж унагаж буй бичлэг цацагдаад байна. Улмаар утсыг нь булаан авч пэйж рүү нь нэвтрэн хийсэн шууд дамжуулалтыг нь устгасан гэх мэдээллийг Парламент телевизийнхэн өгөөд буй.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Сэтгүүлчийн гомдлыг дагуу тухайн цагдааг шалгаж байна. Мөн ЦЕГ-ын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэ шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн.

Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаанд уг асуудалд тайлбар өгөв. Тэрбээр "Зайсанд гэр буулгах ажлыг тасалдуулсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож буй бичлэг сүүлийн хоёр өдөр явж байна. Цагдаагийн байгууллага санаачилгаараа ямарваа нэгэн байдлаар хүний хувийн өмчид халдах үйлдэл хийдэггүй. Шүүх буюу Захиргааны шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байгууллага.

Хотын даргаас Богд уулын аманд гэр нураах ямар шийдвэр гарсныг тодруулах нь зөв байх. Цагдааг бүх зүйл дээр буруутгадаг үзэл хандлагаа өөрчилмөөр байна. Хэв журам сахиулах үүрэгтэй байгууллага. Тушаалаар явдаг гаргасан захиргааны шийдвэрийг хэрэгжүүлдэг" хэмээлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЦАГДАА НАРЫГ ГҮТГЭЖ ДОРОМЖЛОХ ХАРЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БААСАН АВГАЙ ЭХЛҮҮЛЖ, ЭЛБЭГДОРЖ 7 САРЫН 1 НИЙ ҮЙМЭЭН САМУУНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭЧЭЭР ЗҮТГЭЖ ЯВСАН ОЛОН ЦАГДАА АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ, ЗАРИМ НЬ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛООР ЧИРЭГДЭЖ ШОРОНД ОРСОН

  • З
    Зч

    Цагдаа бол бүх зүйлийн харанхуйд ажилладаг тийм болхоор хэл амны бай болох нь элбэг цагдаагийн хууль ёсны чиг үүрэгт санаатайгаар саад учруулж тухайн алба хаагчийг нийтийн сүлжээнд гүтгэж нэр, төр, албан үүрэгт нь саад учруулсан альваа иргэн ,хуулийн этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Цагдаа нь цагдаа шиг дарга дагаж далдаадаггүй шудрагаар л ажилаа хийгээд хууль бус тушаалд нь салаавч өгөөд л сурчих юм бол бүх юм хэвийн сайхан л болно шүү дээ. Нохой шиг ажиллаад л гөлөг шиг цалин авч угаадасаар хооллоод болоод л байдаг юм байх даа.

  • З
    Зочин

    Мафийн хөлсний сэтгүүлч нар...

  • З
    Зочин

    ямар ч ёс суртахуунгүй,гудамжинд гүйж явсан банди нарт төрийн форм өмсгөчихөөр "хөөрөөд тэнгэрт гарна" биз дээ.Толгойд нь хэнд эр бяраа хэрхэн хэдийд гаргахыг сайн заах хэрэгтэй

  • Ю
    Юун ч эмзэг юм бэ дээ!

    Цагдааг тухайн хэрэгжүүлж буй үйл ажиллагааных нь хувьд сайшаан хүлээж авдаг улс орон гэж бараг үгүй. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд хэтэрхий мэдрэг хандах нь ч зохимжгүй. Цагдаа бол хууль хэрэгжүүлэн, хуулийн нэрийн өмнөөс ажилладаг субъект тийм болохын хувьд элдэв хэл ам, хараад ерөөл, иргэдийн уур хилэнгээс хэзээ ч хол байх боломжгүй. Тийм ч учраас цагдаад өөрийн дотоод хяналт шалгалт, цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шалгадаг прокурор гэх мэт чиг үүрэгтэй байгууллагууд бий! Дэлхий нийтийн жишгийг, хүн мөн чанарыг сөрөх бус тухайлсан цагдаагийн алба хаагчтай холбоотой асуудлыг хуульд заасны дагуу шалгаж тогтоох тал дээр л анхаарах нь зүй. Цагдаа доллар биш хүн бүрт таалагдах албагүй!!!...

  • Б
    Баяр

    Мэдсээр байж Цагдааг харлуулах зорилготой хэсэг бүлэг хүмүүс байгаад байнуудаа гэсэн хардлага төрж байна.энэ нь хүчгүйдүүлж байж хууль бус үйлдэлээ гүйцэлдүүлэх гэсэн санаа байх.