Баянзүрх дүүрэгт хамгийн олон шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:sum hiid/MPA PHOTO 2016-6255.jpg

Прокурорын байгууллагаас шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг шалгасан байна. Уг шалгалт нь өмнө нь огт хийгдэж байгаагүйгээрээ онцлогтой. Учир нь шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг шалгах хууль эрх зүйн орчин байхгүйгээс улбаалж, хууль хяналтынхан очих үеэр шалгуулдаггүй, нэвтрүүлдэггүй байжээ. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, хэн нэгэн этгээдийн зүгээс ямар ч гомдол санал гаргаж байгаагүй аж.

Хэдийгээр шалгалт хийх хууль эрх зүйн орчин байгаагүй ч бага насны хүүхэд шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцдог, ажилладаг явдал эрс нэмэгдсэн учир прокурорын байгууллагаас холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан шалгалтын удирдамж баталсан байна. Улсын хэмжээнд 321 байгууллага байгаагаас шалгалтад нийт 253 гаруйг нь хамруулжээ. Тодруулбал, буддын 83, бөө мөргөл 11, Христос 155, бахай 1, ислам 1 байгууллага хамрагдсан байна.

Бусад байгууллага нь шалгуулахаас татгалзсан, шалгалт хийх үед эзэнгүй байсан зэрэг шалтгаантай байсан аж. Мөн Нийслэлийн 8 дүүргээс Баянзүрх дүүрэгт 93 буюу хамгийн олон шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Оч

    Буддын шашныхаа утга учрыг сайн ойлгоод шутсэн шиг шутээд явмаар ,монголын торийг хэдэн шашин дээдлэж явдаг юм бол

  • З
    Зочин

    бага насны хүүхдийг лам болгодог элдэв банди ямар юмны ёс ч билээ, тэгэж доромжилж байгаад 7 8 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг гарч л байсан ямарч ялгүй ёс гэж хуцаж байгам. монгол түвдэд байдаг энэ элий шашин бол буддын шашин бишшүү, монголыг мөхөөх гэж манжуудын оруулж ирсэн шижгийн урсгалыг хориглох хэрэгтэй. тэр христийн олон улсад хориглодог гаж урсгалуудыг ч гэсэн хориглох хэрэгтэй.