Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарч нас баржээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, Энэ сарын 16-ны өдөр 16.00 цагийн орчимд 18 настай Н гэгч нь яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилжээ. Улмаар тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өчигдөр орой нас барсан байна.

Урьдчилсан байдлаар тус цэрэг зодуулж, цохиулсан ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэнэ. Гэхдээ задлангийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа бүх зүйл тодорхой болох аж.

Тус цэрэг тангаргын баяраар ар гэрийнхэнтэйгээ уулзсан бөгөөд уулзалтаар ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй аж. Тэрээр элдэв хууч өвчингүй байжээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    ЭХ ОРНЫ НҮҮР ЦАРАЙ ШҮҮ

    ХОДООД ЗАДРАХ ГАНЦХАН Л ТОХИОЛДОЛ БИЧ ЭНЭ БОЛ ЗОДУУЛАХ ҮҮНИЙГ НУУГААД ЯАХНАВ ДЭЭ,ИНГҮҮЛЭН ИНГҮҮЛЭН ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛАХ ХЭРЭГ АЛГА МОНГОЛ УЛС ЦЭРЭГГҮЙ Л БОЛНО БИЗ ЦЭРГҮҮДИЙГ ЗАХИРЧ БАЙХ ЁСТОЙ ТЭР САЛАА РОТ АНГИЙН ЖИЖҮҮР ХААНА БАЙВ ЭНЭ БОЛ ЭМГЭНЭЛТ ГУТАМШИГ