Гишүүдийн тоог 152 болгож, тойргоос сонгогдсон 76 гишүүнийг жагсаалтаар орж ирсэн 76 гишүүн улс төрийн “бяргүй“ болгоно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 52 сек
80
legacy:MAN/Ardiin nam.jpg

Чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах долоо хоног эхэлж байна. Ард иргэдэд ҮХНӨ-ийн талаар мэдээлэл хүргэхээс гадна, санал сэтгэгдлийг нь сонсох ажиллагааг хийж буй нь энэ. Тэгвэл ҮХНӨ-тэй холбоотой улс төрийн хүрээнд яригдаж буй анхаарал татсан хэд хэдэн асуудлууд байна. Эхнийх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал юм. Энэ удаагийн ҮХНӨ-ийн гол дөрвөн концепцын нэг бол УИХ-ын гишүүдийн тоог нэмж, иргэдийн төлөөллийг олон болгох асуудал.

Ардын намынхан өнгөрсөн 2019 оны ҮХНӨ-ийн үеэр гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж, Ерөнхийлөгч Х.Баттулга 108 болгох санал гаргасан ч дэмжигдээгүй үлдсэн түүхтэй. Харин энэ удаагийн өөрчлөлтүүдийн нэгдүгээрт хийх өөрчлөлт бол гишүүдийн тоог нэмэх явдал юм. Судлаачид болон улстөрчид гишүүдийн тоог нэмж 108, 99, 130 болгох зэрэг хэд хэдэн саналуудыг өнгөрсөн хугацаанд гаргаад байгаа.

Тэгвэл эрх баригчид энэ удаагийн ҮХНӨ-өөр 76 гишүүнийг нэг нугалж, 152 болгохоор тохирсон талаарх мэдээллүүд улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Уг тохироог хоёр долоо хоногийн өмнө намын цагаан байрандаа хуралдсан МАН-ын бүлгийн хурлаараа ярилцсан бөгөөд эрх баригчид энэ хурлаар ҮХНӨ-тэй холбоотой бусад асуудлуудаар зарчмын хувьд тохиролцсон байна.

Сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох нь мөн энэ удаагийн ҮХНӨ-ийн гол агуулга. Энэ агуулгын хүрээнд дээрх 152 гишүүний 76-г нь тойргоос, 76-г нь намын жагсаалтаар оруулж ирэх аж. Ингэснээр гишүүдийн тоо хэдийгээр өссөн ч гэсэн намын жагсаалтаар орж ирсэн 76 хүнээ "барьсан" цагт гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах. Цаашлаад УИХ-аар хууль батлах, хэрэгтэй шийдвэрээ гаргуулахад эрх барьж буй намд боломж үүснэ гэж харж байгаа гэнэ.

Жишээлбэл, эрх барь буй улс төрийн хүчин Ерөнхийлөгчийг парламентаас сонгох болоход нэр дэвшиж гарсан болон жагсаалтаар орсон гишүүдээ “хайрцаглахад” л асуудлыг шийдэх хэмжээний хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, 76 гишүүнийг жагсаалтаар оруулж ирж байгаагийн цаад шалтгаан нь тойргоос сонгогдсон гишүүдийг улс төрийн “бяргүй” болно гэсэн үг

Холимог тогтолцооны онцлог нь олон намын төлөөлөл парламентад ордог. Энэ хэрээрээ засаг тогтворгүй болж, эрх барьж буй намуудын бодлого парламент дээр явахгүй байх магадлал үүсдэг. Тэгвэл 76 гишүүнийг жагсаалтаар оруулж ирсэн нөхцөлд эрх барьж буй намын удирдлагууд парламент дотор бодлогоо хүчтэй явуулна. Харин хоёр танхимтай болох хувилбар дэмжигдэхгүй байгаа бөгөөд парламентад хэрүүл нэмэгдэхээс өөр зүйлгүй болно гэж үзэж буй гэнэ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    МТЦЗ

    Төр засаг мөнгө ихтэй, МАН бяртай л байгаа юм байна даа.

  • Б
    Бодон

    Тоондоо биш чанарт бгаа юмшд

  • O
    Oggie

    Үгүй одоо энэ сонгогдсон 76 нь ажлаа хийдэггүй юмуу? Тэд ажлаа таслаж, хуралдаа ирэхгүй байгаагийн төлөө дахиад баахан ажил таслагч нарыг сонгох нээ.

  • 7
    76 мал

    Одоогийн 76 дотор Б.Энхбаяраас өөр эрүүл сэтгэдэг, чадвартай, мэдлэгтэй ганц ч гишүүн байхгүй. Бөхийн цолны найраа, морины цусны асуудлаа ярьж маргалдаж, хэрэлдэхээс өөр юм хийж чадахгүй малнууд юун ҮХНӨ ярих вэ, улс орныг самарч гүйцлээ.

  • И
    Итгэлгүй

    УИХ ын гишүүдийн тоог нэмэх ямар ч шаардлаггүй . Тэд 152 гишүүнтэй болгох цаад санаа нь зөвхөн сонгуульд ялах башир арга нь юм. Учир нь мөн үндсэн хууль болон сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж , 1. 152 гишүүнтэй болсноор 76 гишүүн нэрсийн жагсаалтаар оруулж үлдсэн 76 гишүүнийг тойргоор сонгуульд өрсөлдүүлж ялалт байгуулах арга хэрэглэх гэж байна . 2. Ялалт байгуулсанаараа үндсэнхуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг праламентаас сонгох башир арга сэджээ. Мөн наадмаас өмнө их хурлын гишүүд нь тойрогтоо очиж уулзалт зохион байгуулж ард иргэдийг дэмжүүлэх бохир апераци хийх арга сэдсэн нь ойлгомжтой. Маш аюултай. Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгох хуулинд өөрчлөлт оруулах шаарлаггүй.

  • З
    Зочин

    Монгол төрийг самрах, Монгол тусгаар тогтнолыг устгах харийхны гар хөл, хятадын эрлийз хурлийзуудын тархи угаалтанд бүү автагтүн!!! Үүнийг бичигч этгээдийг шалга!!! Сэр монголчуудаа!!! Та нар арчаагүй унхиагүй, айж хулгаад байвал үр хүүхдүүд, ар хойч чинь эх оронгүй болох аюултай.

  • Ж
    жагай

    больж үз 76-г нэмэх шаардлагагүй

  • З
    Зочин

    Ёстой жинхэнээсээ НОХОЙН БААС болгох нь дээ. Хэт их байна. Гишүүд ийн тоог нэмсэн асуудал чинь яваандаа асар том хагаралын эхлэл болно